Үйл явдал: Ахмадын холбооноос тэтгэврийн асуудлаар мэдээлэл хийнэ
Өнөөдөр /2026.01.27/ болох үйл явдал.
10:30 цагт: “Хот ба төсөв” хэлэлцүүлэг “News cafe”-д болно.
11:00 цагт: Монголын ахмадын холбооноос Тэтгэврийн нэмэгдэлтэй холбогдуулж Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
18:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт M Bank Arena ордонд эхэлнэ.
19:00 цагт: Австрийн суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцартын мэндэлсний 270 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Филармонийн Симфони оркестр В.А.Моцартын бүтээлүүдээс тоглоно.
- 2025-2026 оны волейболын дээд лигийн тэмцээний медалийн төлөөх тоглолт эхэлнэ.
- Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж байна.
- "Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
- Цагаан сарын үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд хоёрдугаар сарын 16-ныг хүртэл гарна.
- "Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 17-ныг хүртэл “Их наяд” худалдааны төвд гарна.
- “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд хоёрдугаар сарын 2-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-ныг хүртэл гарна.
Орон нутагт:
Завхан: 24 суманд соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Хөвсгөл: Цагааннуур суманд “Цаа, цасны баяр-2026” өв соёлын наадам болно.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
улс орноо, ирээдүй хойчоо бодохгүй өвгөд эмгэд их болжээ, коммунист системд өсч боловсорсон гэхэд арай л байна шүү. хэлсэн хэмжээнд нь хүргэвэл мах 50 к, талх 10к, такси 5к гм бүх зүйл үхэх хүртэл чинь уралдан нэмэгдэж венесуэлийн араас орж, 1 кг төгрөгөөр 1 талх авдаг болно гэдгийг огтоос ойлгохгүй юм, одоо ер төр жаахан хатуухан бодлого барихгүй бол халамж, шантаажчингууд чинь энэ улс орноо сүйрүүллээ шүү.
Улсын эдийн засаг гэдэг ганцхан тэтгэврээс болоод инфляцад идэгдэж байгаа гэж үзвэл .эдийн засгийн талаарх төрийн бодлого, мөнгөний бодлого буруу байгаагийн илэрхийлэл.Төрийн зардал чирэгдэл дэндүү их,бүтээгдэхүүний өртөгт нөлөөлөх бодит биш өсөлт,хулгай энэ бүхэн голлон дарамт үүсгэж байна.
Байгаагаа тохируулж амьдарч сур.
МАХ монголын ахмадын холбоо Энэ байгууллага хаана байдаг юу хийдэг нь ёстой ойлгомжгүй. Бодвол төсвөөс мөнгө зардал авдаг л байх. Татан буулгасан байхад хайгаад явах хүн гарахгүй байхаа.