Улс төрийн мэдээ

Авлигын хэргээр АТГ-д хоёр дахиа шалгагдаж буй Д.Тогтохсүрэн 800 саяын байр, 150 саяын зээлтэй

2024 оны 8-р сард УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэнг "Монголросцветмет" ТӨҮГ-ын захирлаар томилсон. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн үед энэ суудал дээр очсон хүн.

УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан тэрбээр 2024 оны сонгуульд Хангайн бүсэд нэр дэвшээд ялагдсаныхаа дараа хайлуур жонш, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмал баяжуулах, экспортыг нэмэгдүүлэх улсын хамгийн том, гадны хөрөнгө оруулалттай төрийн өмчит үйлдвэрийн газар одоогийн "Эрдэнэс критикал минералс"-т даргаар очиж суусан.

Д.Тогтохсүрэн анх удаа авлигын хэргээр шалгагдаж байгаа юм биш. 2019 онд түүнийг АТГ-аас мөн л авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байсан юм. 2016 онд тэрбээр Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт шалгаруулж өгснийхөө төлөө 70 сая төгрөгийн авлига авсан гэх асуудлыг иргэн гомдол гаргаж, АТГ-т хандсан гэх бөгөөд энэ асуудлыг өөрөө үгүйсгэсээр ирсэн юм. Мөн хуулийнхан энэ асуудалд шалгаж чадсан ч яллаж чадаагүй.

Үүнээс гадна түүнийг дагасан, тойргийнхоо иргэдэд бэлэн мөнгө тараасан гэх асуудал ч мөн нэг үе сөхөгдөөд өнгөрч байсан билээ. МАН-ын бүлгийн дарга хийж байсныхаа "шагнал"-д одоогийн албан тушаалаа авсан гэж яригддаг Д.Тогтохсүрэнгийн хувьд намынхаа хууччуулын нэг, ерөнхийлөгчийн хүн ч гэж мэдээлэгддэг билээ.

Хамгийн сүүлд буюу 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг нь харахад,

  • Өөрийн орлого: 160 сая
  • Гэр бүлийн орлого: 38 сая
  • Нийтийн орон сууц нэг: 800 сая
  • Адуу-4, Үхэр-5, Хонь-30, Ямаа-25: 15 сая
  • Үнэт эдлэл: 10 сая
  • Хадгаламж: 6.8 сая
  • Зээл: 150 сая төгрөг байгаа юм.

АТГ-ын шалгалт хэрхэн үргэлжилж, Д.Тогтохсүрэнд холбогдсон асуудал хэрхэн хөврөхийг бид эргэн мэдээлэх болно.

О.ОНОН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Содбаатар хүмүүсээ ажилтай болгохон дээ

Зочин
Зочин

ХОМ оо худал бичсэн байдлыг нь шалгаж тогтоох нь АТГ ийн үүрэг шүү. энэ мань шиг хөрөнгөтэй тэгээд бас зээлтэй байх уу

EhdЗочин
EhdЗочин

Ene uheer zasrashguee. Vurhangain zasag noen bhdaa ovoo culaisandaa uyangiin hamag gazriig zarj. Ardiin namiin lalruud bugd iim

Зочин
Зочин

Найзаа зүгээрээ Хархорины хориход дэглэм буурахаар чинь очуулнаа гяндан онцгой чангаа л давчих.

нараа
нараа

Энэ цадуул цадхаар хуссан даа даан ч шуналаа дийлэхгүй баригдлаа

Зочин
Зочин

Наад муу чинь зүгээр жараахай нь шүү!!!

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Irgen
Irgen

OyunErdene gj hulduu .bolovsrolgui hun tur zasgiig elgeer hevtuullee.Dan eeriin tanil tal.ashig sonirholiin zurchiltei nuhduudeer toiron hureeluulsen novsh.ATG darga bol hudlaa.TZiin heregt egch avgai n.Herlen.Javhlan nar shuud hamaatai bsan.Erdee tsaash shalgaagui.Batdeliig ch oligtoi shalgaagui iim hun hulgaichiig halamjlaad bdg nuher.Zailbal taarna.MGLd SU.Batboldiig barij.horij hurengiig n huraahgui bol HUUKiin tseverlegee ch hudlaa.Dan hulgaichuud MAN d.tgd zaaval tom tim salbart damjaad idej bn.Togtohsuren gj hulgaich hichneen olon barigadv

ТОГТОХСҮРЭН
ТОГТОХСҮРЭН

НЭГ ИХ ЮМ АВЧ ШАЛИАГҮЙ ДЭЭ ! 100 ХАН САЯ ТӨГРӨГ ЖААХАН ГАРАН ЮМДАА !

Зочин
Зочин

Төрийн ажил хийж бхад шалгагдаж л байдаг. Энэ нь байдаг л асуудал. Монголд нөгөө намынхан нь баярлаад галзуу галзуу юм бичээд бдгаас...

Холбоотой мэдээ

Back to top button