Филиппинд усан онгоц осолдсоны улмаас нас барсан хүний тоо 18-д хүрчээ
Даваа гарагт /2026.01.26/ Филиппиний өмнөд бүсэд орон нутгийн цагаар 01:50 минутад 344 хүн тээвэрлэж явсан “MV Trisha Kerstin 3” нэртэй усан онгоц осолджээ. Филиппиний Эргийн хамгаалалтын алба мэдэгдэл хийхдээ ослын улмаас амь үрэгдсэн хүний тоо 18-д хүрч, сураггүй байгаа арван хүнийг аврах ажиллагаа одоо ч гэсэн явагдаж байгаа гэсэн юм.
Эргийн хамгаалалтын албаны Ноэми Каяабяаб хэлэхдээ хөлөг дээр 344 хүн сууж явсан гэжээ. “MV Trisha Kerstin 3” онгоц Замбоагангаас Сулу мужийн Жоло хот руу явж байсан юм. Тус онгоц 352 хүний даацтай байсан ч 359 хүн суухаар тасалбар авсан байжээ. Филиппиний Эргийн хамгаалалтын алба мэдээлэхдээ ослыг мөрдөн шалгах явц үргэлжилж байгаа тул дүгнэлт бэлэн болоогүй гэсэн юм.
7 мянга гаруй арлаас бүрдсэн Филиппиний усан онгоцны аюулгүй байдлын дүрэм сул тул далайд осол гарах нь түгээмэл үзэгдэл байдаг.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.