Нийслэлийн бондыг шавхаж боссон "Бөөрөлжүүт" чадал худалдах гэрээтэй атлаа чухал үед хоёр дахиа доголдов
Хотын дарга Х.Нямбаатар "Туулын мөсийг долоох шахуу" зүтгэж байж "Бодь" группийн эрчим хүчний төсөл "Бөөрөлжүүт"-д нийслэлээс 500 тэрбумын бонд босгосныхоо 300 тэрбумыг нь өгсөн.
Тэр ч бүү хэл дахин 500 тэрбумын бонд босгож, үүнийхээ 300-г өгөх асуудал өнгөрсөн намар яригдав. "Бөөрөлжүүт" ЦС-ын хоёр блок ашиглалтад орсноор 150 мВт суурилсан хүчин чадалтай цахилгаан станц ашиглалтад орж, улмаар чадал худалдах гэрээ байгуулж, төвийн цахилгаан эрчим хүчийг чадлын дутагдалд оруулахгүй байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэрээ ёсоор бол чадал нийлүүлсэн төлбөрөө "Бөөрөлжүүт" авсаар байгаа.
Нийслэлийг цахилгаан, эрчим хүчний хязгаарлалтад оруулахгүй гэж нийслэлээс бонд гаргаж, мөнгийг нь Д.Баясгаланд атгуулсны араас Улаанбаатарчууд хоёр жилийн хугацаанд цахилгаанаа хязгаарлуулж, үнийг нэмж, гэртээ хүйтэн өвөлжиж байна.
Эргэн сануулахад, 2024-2025 оны өвөл "Бөөрөлжүүт"-ийн ЦС төвийн бүс рүү эрчим хүч нийлүүлэх хүлээлттэй байсан ч нүүрс дамжуулах туузан дамжуургын хэсэг гал гарсан гэх шалтгаанаар хойшилж, товлосон хугацаандаа нийлүүлэлгүй байсаар цахилгааны үнэ кВт цаг тутамдаа 230-290 төгрөгөөр нэмэгдсэний дараа сая нэг төвийн бүс рүү эрчим хүч нийлүүлсэн. Мөн л цахилгаан, дулаан хязгаарлахдаа тулж, нийслэл даяар "Бөөрөлжүүт"-ийг хүлээсний хэрэг нь гаралгүй үнэ нэмэгдсэн.
Анхнаасаа уг станцыг барихдаа л Д.Баясгалан алдагдал хүлээхгүйн тулд төв рүү нийлүүлэх цахилгааныхаа кВт цагийг нь 8.9 центээр худалдана гэдэг гэрээг Засгийн газартай байгуулсан. Эхний жилд 7 центээр гэж яригдаж, дээрээс нь төр татаас өгөхгүй гэдэг. Тэгэхээр цэвэр иргэд, аж ахуй нэгжүүд л хувийн компанийн тогтоосон үнийг төлөх нөхцөл рүү уначихсан хэрэг. Төв рүү нийлүүлэх цахилгааны кВт цагийн 8.9 цент нь өнөөдрийн ам.долларын ханшаар 310 орчим төгрөг. 7 центээр гэхэд л 245 төгрөг буюу энэ хоёрын дундын дүнг барьж кВт цагийг нь 64 төгрөгөөр 280 төгрөг болгож нэмэгдүүлсэн гэмээр.
Энэ өвөл "Бөөрөлжүүт"-ийн дараагийн 150 мВт блок ашиглалтад орж, төвийн бүс рүү эрчим хүч нийлүүлж эхлэв. Ингээд нийтдээ 300 мВт хүчин чадлаар ажиллаж эхэлсэн уг цахилгаан станц 963 мянган айл өрхийн эрчим хүчний хэрэглээг үйлдвэрлэнэ гэж байгаа нь ДЦС-3, ДЦС-4-ийн ачааллыг хуваалцах хүлээлттэй байлаа.
Гэтэл хэт хүйтэрсний улмаар ДЦС-4-ийн чадал хэтэрч, улмаар нийт 8 зуухны дөрөвт нь халалт үүсэж бүрэн хүчин чадлаар ажиллахад хүндрэлтэй болж эхлэв.
Яг энэ хүнд үед "Бөөрөлжүүт" бас л зуухны нүүрс тэжээх бункерт нь нүүрс хөлдөж, бөглөрөх эрсдэл үүссэн гэх шалтгаанаар эрчим хүчний ачаалал хуваалцах нь хоёр дахиа доголдов.
Ингээд 300 мВт-ийн чадал нийлүүлэх ёстой "Бөөрөлжүүт" үндсэндээ 120 мВт нийлүүлж үлдсэн нийлүүлэлтийг нь ДЦС-4 үүрч байна. Нийслэлийн бондыг шавхан байж боссон Д.Баясгалангийн "Бөөрөлжүүт" үнийг нэмэгдүүлье гэсэн үү, бондоос дахиад авахаа авъя гэж тулгасан уу, Улаанбаатарчууд даарах даарахгүй нь хувийн хэвшлийн зовлон бишийг биеэрээ мэдэрч сууна.
Т.БАТСҮРЭН
Холбоотой агуулгыг эндээс уншина уу








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бөөрөлжүүт байхгүй байсан бол Монгол яах байсан бол доо
монголчууд цахилгаан станц барьдаг туршлага мэдлэг байна уу
Уг нь Германы технологи ашиглахгүй дээ!! Хятадын тоноглолтой Даланзадгадын шинэ ДЦС одоо бараг ажиллахгүй дээрээ тулаж байгаа биз дээ!!!
Бөөрөлжүүт харин энэ хүнд үед аминд ороод байна шүү дээ.
Нүүрс нь нойтон тул барьцалдаад хөлдсөн гээд байсан одоо гэссэн байлгүй дээ. Хойтон жил дахиад нүүрс хөлдсөн гэх вий
Монголд 5-р цтс барихыг олон сайдаар олон жил шантаажлуулж байж бөөрөлжүүтийг босгосон дог.Одоо хэргээ гаргаж байгаа нь хаана байна энэний оронд 5-р цтс баригдсан байсан бол цахилгааны үнэ ч нэмэгдээгүй чадлын дутагдалд ч орохгүй байлаа
Тэгээд хурааж улсдаа авах гээд байгаа юм уу.яан гээд байгаа вм
Хаа газрын луйварчид
Бөөрөлжүүтийн ЦС-ын доголдлыг Баясгалангаар яаралтай засуулаачээ!!! Ингээд байх юм бол мөнгийг нь бүү өг!!!
Японтой хамтарсан бол урт хугацаандаа хямд тусахаас гадна найдвартай байх байсан.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
БҮХ СТАНЦУУДАА ШИНЭЧИЛЖ ХИЙЖ БАЙХГҮЙ ЮУГАА ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ ДАРГА НАР.ЮУ ХИЙСЭН БОЛОХООР УЛСЫН ЭРЧИМ ХҮЧ ГЭЛТГҮЙ ТҮЛШ ШАТАХУУНЫ ХАРААТ БАЙДАГ УЛС БОЛОВ ОО.МАНАЙ УЛСАД ХАРААТ БУС БАЙГУУЛЛАГА ХУВЬ ХҮН БАЙДАГ БОЛОВ УУ.ЁСТОЙ ГОМДОЛТОЙ БАЙНА.НААДАХ ЧИНЬ ЭРТ ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨН ҮЗЭГДЭЛ.
ene soliison sdakd ingj derelhuulj bdg bidnii l azgui archaagui bga shinj
энэ муу долийсон хараал идмэр амьд байгаа юм уу