НИЙГЭМНийгэм мэдээ

Мансууруулах бодис хууль бусаар хадгалсан 9 гэмт хэргийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас явуулсан шалгалтаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг зөвшөөрөлгүйгээр хадгалсан 9 гэмт хэргийг илрүүлжээ. Тус хэргүүд нь 9 холбогдогчтой бөгөөд гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Эд мөрийн баримтаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай 9,674 ширхэг эмийг хураан авсан байна. Илрүүлэн шалгаж буй хэргээс үзэхэд, иргэд сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай зөвшөөрөлгүй эм, тариаг мансуурах зорилгоор урвуулан хэрэглэж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгаа юм.

Иймд иргэд та бүхэн эм, тариаг зөвшөөрөлтэй эх сурвалжаас авч, эмчийн заавар, жорын дагуу зөв хэрэглэхийг анхаарууллаа. Мөн Цагдаагийн байгууллага нь эдгээр хууль бус үйлдлийг таслан зогсоох, иргэдийг мансууруулах бодисын хор уршгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тууштай ажиллаж байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button