Гадаад мэдээДЭЛХИЙ

Германы эрх баригч нам цагийн ажил хийх эрхийг хязгаарлах санал дэвшүүлсэн нь шүүмжлэл дагуулав

Германы эрх баригч CDU нам эдийн засгийг дэмжих зорилгоор цэгийн ажил хийх эрхийг хязгаарлах санал дэвшүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ. Тус улсын хөдөлмөрийн хуулиар бол 15-аас дээш хүнтэй компаниудын ажилчид дор хаяж зургаан сар ажилласан бол ажлын цагаа бууруулах эрхтэй байдаг. Ажлын цагаа бууруулж, цагийн ажилтан болох хүсэлтээс нь ажлын урсгал мэдэгдэхүйц буурч зардал нэмэгдсэн тохиолдолд л түдгэлзэх боломжтой юм.

CDU намын зарим гишүүдийн дэвшүүлсэн саналаар бол зөвхөн хүүхэд өсгөж, хамаатан саднаа асарч эсвэл нэмэлт сургалтад хамрагдаж байгаа тохиолдолд л цагийн ажилтан болох эрх олгох аж. Санаачилгын талаар мэдээлэл олж авсан “Stern” сэтгүүл мэдээлснээр намын бизнесийг дэмждэг жигүүрийн дарга Гитта Коннеманн “Илүү ажиллаж чадах хүмүүс нь илүү их ажиллах хэрэгтэй” гэж хэлсэн байна.

“Цагаар ажиллах амьдралын хэв маягийг хуулиар олгохгүй” гэж тэрхүү саналыг нэрлэсэн байсан нь ихээхэн шүүмжлэл дагуулжээ. Зарим хүний үзэж буйгаар ингэж нэрлэсэн нь цагийн ажил хийдэг хүмүүсийг залхуу хэмээн тойруу байдлаар буруутгасан мэт байгаа юм.

Эх сурвалж: Yahoo News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button