АНУ-ын тэнгисийн хүчин Газар дундын тэнгист хүрэлцэн ирж Иран болзошгүй цохилтод бэлтгэж эхэллээ
АНУ-ын байлдааны онгоц тээвэрлэгч USS Abraham Lincoln хөлөг Газар дундын тэнгист хүрэлцэн иржээ. Үүнтэй холбогдуулан АНУ, Израил хоёроос өгч болзошгүй цохилтод Иран бэлтгэж эхэлсэн байна. Хэд хэдэн байлдааны хөлөгтэй хамт явдаг USS Abraham Lincoln товлосон байрлалдаа хараахан очоогүй байгаа ч Иранд цохилт өгөх хэмжээнд ойртож иржээ.
Дипломат байдлаар асуудлыг шийдэх магадлал бага байгаа тул Ираны хөрөнгийн бирж даваа гарагт /2026.01.26/ түүхэнд үзэгдээгүй хэмжээгээр унасан байна. АНЭУ гэх мэт Ойрх дорнодын орнууд агаарын орой зай эсвэл усан хилийг нь ашиглан Иран руу халдахыг зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байгаа. Гэхдээ USS Abraham Lincoln Газар дундын тэнгист буюу олон улсын эзэмшлийн хэсэгт байгаа тул гуравдагч орноос зөвшөөрөл авах шаардлагагүй аж.
Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Али Ларижани АНУ-ыг цохилт өгөхөөсөө өмнө улсынх нь нийгмийн эв нэгдлийг устгахыг оролдож байна гэжээ. Саяхан Иранд томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөж, олон мянган хүн амь үрэгдсэн. Одоо жагсаал цуглаан намдсан байгаа юм.
Эх сурвалж: The Guardian








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэндэж байгаад живчихвэл америкийн шившигтэй ялагдал болно.