
Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх хоёрдугаар сард албан ёсоор зохион байгуулах барилдааны хуваарийг танилцууллаа.
- Хоёрдугаар сарын 01-ний өдөр буюу ням гарагт, 11:00 цагт Хавдарын эсрэг дэлхийн өдөрт зориулсан, Хавдарын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан
- Хоёрдугаар сарын 07-ний өдөр буюу бямба гарагт 13:00 цагт Баянхонгор аймгийн Шинэжинст сумын түүхт 70 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан,
- Хоёрдугаар сарын 08-ний ням гарагийн 11:00 цагт Их Монгол Хасын Шаравжамц аваргын мэндэлсний 150 жилийн ой, сар шинийн хүчит бөхийн барилдааны сорилго Улс, аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан,
- Хоёрдугаар сарын 09-ний даваа гарагийн 13:00 цагт Сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан,
- Хоёрдугаар сарын 09-ний даваа гарагийн 13:00 цагт Сар шинийн баярт зориулсан Ахмад бөхчүүдийн барилдаан,
- Хоёрдугаар сарын 10-ний мягмар гарагийн 11:00 цагт Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан,
- Хоёрдугаар сарын 11-ний лхагва гарагийн 11:00 цагт Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин, харцага цолтнуудын барилдаан,
- Хоёрдугаар сарын 11-ний лхагва гарагийн 12:00 цагт Сар шинийн баярт зориулсан бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд оролцсон Шатрын тэмцээн,
- Хоёрдугаар сарын 12-ний пүрэв гарагийн 11:00 цагт Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,
- Хоёрдугаар сарын 13-ний баасан гарагийн 09:00 цагт Сар шинийн баярт зориулсан Шагайн харвааны тэмцээн,
- Хоёрдугаар сарын 14-ний бямба гарагийн 09:00 цагаас Сар шинийн баярт зориулсан бөхчүүдийн Шагайн харвааны тэмцээн,
- Хоёрдугаар сарын 15-ний ням гарагийн 13:00 цагаас Сар шинийн хүчит бөхийн барилдаанд оролцох аймаг, цэрэг, сумын цолтой бөхчүүдийн эрхийн барилдаан
- Хоёрдугаар сарын 16-ний даваа гарагийн 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны нэг, хоёрын даваа,
- Хоёрдугаар сарын 17-ний мягмар гарагийн 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдааны 3-8 даваа,
- Хоёрдугаар сарын 27-ний баасан гарагийн 13:00 цагаас Баянхонгор аймгийн золголтод зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан,
- Хоёрдугаар сарын 28-ний бямба гарагийн 13:00 цагаас Булган аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн барилдаан тус тус болно.
Б.АЗЖАРГАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus