Улс төрийн мэдээ

Б.Баасандоржийг Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан хэмээн яллагдагчаар татжээ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын тамгын газрын дарга асан Б.Баасандоржийг Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах хангалттай баримт авагдаагүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн талаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн албан сайтад тавигджээ.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зсссс

Зочин
Зочин

Хэхэ. Өнөөдөр хэдэн бэ?

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Ман ыхан бие биеэ шоронд хийх гэсэн жүжигээ болимоор юм олон нийт жигжиж бна

Саналбат
Саналбат

Нам дотроо шийдэх асуудал шүү дээ. Заданшатар заавал хариугаа авах гээд байгаа юм уу. Шүүх, прокурор даалгавраар биш өөрийн үзэл бодол хүнлэг ухамсараар шийдвэр гаргаж баймаар байна. Хулгайч, авилгач нартайгаа сайн тэмцмээр байна шүү

irgen
irgen

Уйлах хүүхдийн онжого урд өдрөөсөө загатнана гэж даанч их далжигнасан даа................ олон албан тушаал дамжиж МАН-ы нөхдөө мөн их хорлосон доо...........................

irgen
irgen

МАН-ы шинэ дүрмийн хүрээнд гдг нэрээр АМарбаясгаланг Их хурлаар дэмжсэн бүх аймаг, дүүргийн дарга нарыг мулталж Хүүкийн хүмүүүсийг байршуулах ажил 2,3 сардаа хийгдэнэ, ингэснээр МАН хагарч улс оронд нар гарах нь ээ..........................

Холбоотой мэдээ

Back to top button