Х.Булгантуяаг яллагдагчаар татах саналыг шүүх хүлээн авахаас татгалзжээ

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын дэд дарга асан Х.Булгантуяаг Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Х.Булгантуяад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гэрэлт-Ирээдүй, бичсэн зүйлээ дахиж уншаад гарчгаа өөрчлөөрэй. Яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай л асуудал. Ерөнхий шүүгч прокурорын саналыг дэмжиж, яллагдагчид хилээр гарахыг хориглох арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
САЙН ДУРААРАА СОХОРЧООГҮЙ Л БОЛ ОЛНЫ НҮДЭН ДЭЭР ХИЙСЭН ХЭРЭГ НЬ БИЧЛЭГТЭЙГЭЭ БАЙЖ Л БАЙГАА БИЗ ДЭЭ
Оюу толгойд ажиллаж байгаад төрийн дээд байгууллага руу орсон эмэгтэй. Нийгмийн хөдөлмөр халамжийн сайд болохдоо гаргаж байсан шийдвэр тогтоолыг татвар төлөлттэй холбоотойгоор ямагт Оюу толгойн талд ашигтайгаар гаргаж энгийн олон цалингаар амьдардаг хүмүүсийн амьдралд эргэлт буцалтгүй засварлах аргагүй бохир байдлаар хохироож ирсэн. Тухайлбал уурхайд илүү цаг байхгүй болгож улмаар ҮЭ жагсаал цуглаан болж байж шийдсэн шийдэл нь дундаж цалин гэдэг нэр томъёо нь одоо хүртэл ажилчдад сөрөг нөлөөтэй хохирсоор л байгаа. Энэ эмэгтэйг маш сайн шалгуулах хэрэгтэй. Сургалтын төлбөргүй ядуу амьдарч байснаа ил ярьсан атлаа төрд гараад хэмжээлшгүй баян болсон нь хахуулиар тэтгэгдсэн. Эмэгтэй хүмүүм арай энэрэнгүй шударга гэж сонгосон атал ЖИНХЭНЭ ДУТУУГИЙН КОМЛЕКСТЭЙ БИРД
Энэ муу бүсгүйд ингэж томорч байхын оронд эх орноо хорлогч Женко, 10% мэтийгээ барьж авч далд хийгээчээ!!!!!
Эрүүгийн хуулийн 19.2-т: .... хүчирхийллийн аргаар, ... хүч хэрэглэн" төрийн эрх мэдлийг булаан авах гэж заасан байна. Гэтэл энэ хүүхний үйлдэлд тийм шинж алга?!! Прокурорууд ингэж хамаагүй туушиндаж болохгүй ээ!!! Дээрээс даалгаад шахаад байгаа бол өөдөөс нь "үгүй" гэж хэлж сур!!!
Би Булгантуяад нэг их дуртай биш. Гэхдээ наад тцлгаж байгаа эрүүгийн хэрэг чинь бол ёстой жөүк шүү