Улс төрийн халуун сэдэв

Засгаас явах сайд нар ХҮН намыг хөтлөөд гарна

Айсуй хаврын улс төрийн нюанс ямархуу байх нь хэдийн тодорхой болоод эхэлж. Нэгэнтээ ХҮН намын дарга Т.Доржханд хэвлэлүүдийн өмнө "ХҮН нам бол эрх баригч нам. МАН дангаараа эрх бариагүй шүү. Бид сөрөг хүчин биш. АН, Үндэсний эвсэл бол сөрөг хүчин" хэмээн хэлсэн удаа бий.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцрох үед буюу итгэл үзүүлэх санал хураахын өмнөхөн Т.Доржханд Төрийн ордны коридорт хамтарсан Засгийн газрыг авч үлдэхийн төлөөх үгсээ сандран уудалж зогссон тэр дүр төрх нь өнөөдөр Г.Занданшатарын танхимд тэсэн үлдсэний дараа түүний царайнаас замхран одсон байна.

Гэхдээ МАН дотор хүчтэй байр суурь эзэлж, өөрийн амбиц харизмаар одоогийн Засгийн газарт үргэлжлүүлэн ажиллаж байгаа Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн нарын үдэлтийн дуу хадаж эхэлсэн энэ үед ХҮН намынхныг үлдээнэ гэдэг яг одоогийн засаг тэргүүлэгчид ерөөс бурангуй хэрэг болно.

Тэр тусмаа эрчим хүчний агуулга дээр Б.Чойжилсүрэнд 30 хоногийн хугацаа өгсөн атлаа Т.Доржхандыг хайрлан үлдээхийн учир шалтгаан бүр ч үгүй. Нэгэнт энэ салбарт юу ч хийж гийгүүлээгүйн дээр Л.Оюун-Эрдэнийг огцруулахгүй гэж эцсээ хүртэл зүтгэж гүйцсэн ХҮН намынхныг засгаасаа гаргах цаг нь ирсэн гэдэг мессежийг Ерөнхий сайд хэдэнтээ өглөө.

УИХ-ын гишүүн Ө.Шижир Б.Чойжилсүрэн, Т.Доржханд хоёрыг огцруулах санал гаргасан нь өнөөдөр Ерөнхий сайдад ХҮН намаас илүүтэй бусадтай нь хэл амаа ололцох нь амар болчихсныг харуулж буй. Ерөнхий сайд танхимаа бүрдүүлснийхээ араас зугуухан сэлгээ хийж, хаврын чуулган гэхэд өөрийн хүссэн танхимыг бүрдүүлэх сонирхол өндөр байгаа нь илт.

Нам дотор санал зөрчилдөөнтэй, хагарал хуваагдлын уур амьсгал байж болох ч Засаг дотор тийм байхыг авч үзэхгүй гэдэг хуучны, хашир зангаар үгэнд нь орж, үзэл санаа нэгдэж өгдөггүй, заргачаараа гаргууд Б.Дэлгэрсайхан, МАН-д хэрэгтэйг нь өгч, хэрэгтэйгээ бас авсаар ирсэн Б.Чойжилсүрэн хоёрын гараас Шадар сайдын нэрээр МАН-ын хагаралаас хамгийн их хонжоо хүртсэн Т.Доржханд, багш нарын цалинг нэмсэн нэрийдлээр засагт сайн нэрийг олох гэж муу нэрийг чирж яваа П.Наранбаяртай хөтлөлцүүлээд гаргах нь нэгэнт тодорхой харагдаж буй.

АН энэ хавар шинэчлэн батлагдсан дүрэм, дотоод сонгууль гээд бүтэц, институцын хувьд чангараад ирвэл эрх баригчдын хувьд мэдээж сөрөг хүчний чамгүй сорилтуудтай тулна.

Ийм үед сул сайдуудаараа Засгийн газрыг боорлуулж, санаа нийлэхгүй хүмүүсийнхээ араас чаргууцалдах сонирхолгүйгээ Г.Занданшатар шууд илэрхийлж байгаа хэрэг. Нөгөө талдаа улс төрд улиран, улирсаар яваагийн хувьд өнгөрсөн 2025 онд хагарал тэмцэл нь өндрийг авсан МАН-ын дотоод уур амьсгалаа багахан эерүүлэх хэлцлийн зай үлдээж, зарим явуулсан сайдуудынхаа оронд оруулж ирж ч мэдэх юм.

Хавар бүрэн эрх нь дэнжигнэж ядаж байгаа гишүүдийг удааж төдүүлэлгүй парламентын нэр хүндийг бодох эрхээ УИХ-ын дарга нь эдэлдэг, Засгийн газрын танхимаа ямар жингээр авч явахаа Ерөнхий сайд нь мэддэг байя гэх урьдач байр сууриар Н.Учрал, Г.Занданшатар хоёр гар барьсан нь мэдээж.

ХҮН нам МАН-д "үйлчилж" явснаас намын дотоод асуудал руугаа нэг өнгийх цаг нь ч ирсэн биз. Засагт хамтарч буйгаа "Бид ч бас эрх баригч" гэж тайлбаран цаасан малгай өмсөж явах нь үндсэндээ МАН-д л хожил болов.

Юу юугүй хавар боллоо. Инфляц, цалин, төсөв, эдийн засаг зэрэг суурь чухал агуулгуудаас хүлээх хүлээлт, тулах сорилтууд их бий. Үүний цаанаас айсуй сонгуулийн чимээ дуулдаж байхад явах, ирэх сайдууд ч яриагдаад эхэллээ.

Ард нь, парламентаас явах УИХ-ын гишүүдийн нэрс ч мөн дурайж л буй.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Багш нарыг хулхидсан Наранбаярыг явуулаарай. Бас түүний хамгаалдаг, их сургуулийн захирал нэртэй гадаадаар зугаалагчдыг бас дагуулаад явуулаарай.

irgen
irgen

МАН-д хамгийн их зүтгэж саналаа өгч улс орноо хорлодог манай ТАХаагчид, ахмад настнуудын дийлэнх олонхи горьдсондоо гомдоцгоож 2028 оны сонголтоо АН -д хийхээр болж шийдхээр боллоо.......................

Зочин
Зочин

Засгийн газар бүрэлдхүүнээрээ огцор. Ганц нэг хүнээр туг тахиад хариуцлагаас мултрах санаатай юу

Югослав
Югослав

10% сайд руу гүйдэлтэй байна уу...тийм чимээ байна

Зочин
Зочин
Reply to  Югослав

Тэгж л эргүүтэв, Занданшатар аа. Хулгайчдыг төрөөс холдуулах ёстой шүү.

irgen
irgen

Жавхлан үлдэх ёсгүй дээ................. бүх мэдээлэл факт нь хуулийн сайд энхбаярт бгаа даа............

Зочин
Зочин

Хүн нам бол доржхандын хувийн нам

Зочин
Зочин

Эрчим хүчинд зарцуулагдах төсөв 100 жилийн морь барианы талбай, автозогсоол, наадмын талбайн засвар, цахилгааны асуудлыг бүрэн шийдвэрлэгдсэн гэсэн байх аа. Одоо тэнд цахилгааны хязгаарлалт байхгүй л болов уу. Нэг ч гэсэн аймгийн цахилгааны асуудал шийдэгдээд аштай юу. УБ-н яахав тэгээд л байж л байна ш дээ. сөрөг хүчин нам нь дуу хоолой байхгүй юм чинь, хотдоо тэгээд харанхуй хувь заяатайгаа л байя даа.

Зочин
Зочин

Ажлын хариуцлага алдсан Доржханд, Чойжилсүрэн 2 огцрох хэрэгтэй. Өөрсдөө огцрохгүй бол огцруулах хэрэгтэй

Зочинүнэн үнэнхүү зочин
Зочинүнэн үнэнхүү зочин

Ард түмэн та нарыг яахыг чинь яруу тодоор харуулах байх даа...бага хэмжээний нёпалдуулаад төрөөс зайлахаа хичээ..төр үүрлэсэн бөөснүүд ард түмэн мөн ч их тэслээ дээ?????

зочин
зочин

ЖДҮ чин Ж.Энхбаярыг цуг явуул Татвар төлөнчдийн мөнгөөр тоглож байгаа шүү. Хариуцлага тооц

зочин
зочин

морин жилийн хавар ойртож байна

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button