Улс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

"Б.Энхбаяр хаврын улс төр хийхгүй бол худалч болох юм даа"

"Нүүрсчидтэй үзэлцээд, өнөө маргаашгүй шорон оронд хориод өгнө" гэж хашгирсаар сайд болсон хүн бол Б.Энхбаяр. Одоогоор үзэлцсэн юм алга. Херо Б.Баатартай холбогдох мэдээллийг Оюутолгойн хэлцлийн хүрээн дэх нууцын дардас зөрчиж гарснаас өөр гавьтай дуулиан алга. Ингээд харахаар Б.Энхбаяр анхнаасаа “Гэрэгэ-15 давхар” гэдэг нэршлийг нүүрсний хулгайгаас илүү хоногшуулах хүсэлтэй байсан шиг харагддаг.

Б.Энхбаяр 2027 оны эхээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болох насны босготоо хүрнэ. МАН дотор Ерөнхийлөгчийн сонгуульд үндсэндээ Г.Занданшатарыг явуулах алхам дээрээ тохироод дүр зурагтай буй ч Засгийн ийм халуун галыг атгаж яваа хүнд тэр хүртэл дэндүү хол зай байна. Эсрэгээрээ Б.Энхбаярт байгаа давуу тал нь одоогийн ХЗДХ-ийн сайдын статусаас сайтар улс төр хийж, шударгын төрхөд тоглож, дүрээ хоногшуулах боломжтой байдал.

Нэг нь сайд болох гэж гөлдийтөл гүрийж, нөгөө нь сайдаар томилуулах гэж Засгийн газраа унагаж босгох эрсдлийг үүрсэн хоёр бол Г.Занданшатар, Б.Энхбаяр на. Үндсэндээ МАН-ын үзэлцэж байсан хоёр ялын ялалт, ялагдал тодорхой болоод ирэнгүүт дотоодын зодоондоо нүүрсний хулгайн сэдвээр Б.Энхбаярыг ашиглах цаг үеийн шаардлага Г.Занданшатарт өвөл үүссэнгүй.

Харин хавар бол өөр. Олон нийтийн уур бухимдлыг танхим руугаа эргүүлчихгүйн тулд Засгийн газар өөрөө шүгэл үлээгчийн дүршлээ үзүүлэх ёстой. Үүнд зориулж, Б.Энхбаяраар хаврын шүглээ үлээлгэхээр Г.Занданшатар нөөшилсөн байдлаар өвлийг үдэв. Өнөөх нь ч үүнийг батлах мэтээр "Нүүрсний хулгайчид далайн эрэгт амарч яваа, хавар та бүхэнтэй тэмцэнэ" гэсэн утгаар дууграатхав.

Б.Энхбаярын онцлог бол эрх ашиггүй бол, зорилгогүй бол нэг ч үг амнаасаа илүү унагахгүй. Зорилго байвал юу ч хийгээ; хамаагүй түүн рүүгээ зүтгэдэг, өртөгсдийг юман чинээ үл боддог хүйтэн дүр. Ийм ярдаг нохой шиг байнга архирч байдаг гар хөлийн хүмүүс манай томчуудад маш их хэрэг болдог оо. Хэрэг болж байна гэдэг тэр хүн өгсөхийн нэр. Хэн хэндээ ашигтай, ийм.

УИХ-ын хаврын чуулганы хугацаанд тэр чадахаараа сайн улс төр хийхгүй бол өөрөө ч худалч болох юм. Засгийн газраа нийгмийн уур амьсгалаас хамгаалахын тулд ч, өөрийнхөө нэр нүүрээ бодсон ч хэдэн хүнийг гэмт хэрэгтнээр нэрлэж, жаал дуулиан үүсгэх нь тодорхой сэдэв болчхоод байна. Хүний өөрийн гэж үүнийгээ сайтар ялгах биз ээ, аль ч хүчтэй талын шийдэл нь ийм байдаг.

Г.ИТГЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen

МАН-ын эрх барих дээд шаины байгууллага болох Их хурлын шийдвэрийг эсэргүүцэж олонхийн эсрэг Хүүкээр дарамтлуулж хагарал үүсгэсэн нөхдүүд, др нь УИХ-аар огцоруулсан ЗГ штэээ, мартаагүй биз дээ...

Зочин
Зочин

Чадах уу, чадахгүй л байх. Ми.Энхболд тэргүүтэй МАНАН яасан шоронд орсон уу?

Зочин
Зочин

Энэ нээх овлигогүй далчгар хүн байнаа. Хууль дотоод хэргийн яамыг нилээн буйр суурьтай хүн удирдахгүй бол ч дэмий дээ

АРД
АРД

МУИС-ийг төрийн захиргаагаар төгссөн, хууль гэж юу байдгийг сайн мэдэхгүй, амьдралдаа ганц хүн өмгөөлж үзээгүй жинхэнэ худлаа, поп гар шүү дээ. Жинхэнэ нүүрсний хулгайч нар нь Сагсуу Ухна, Жанхуу, Гахай Зандка нар. Тэд нарыг бол яаж ч чадахгүй.

зочин
зочин

хавар хуйсагнасаар айсуй

irgen
irgen

ЖАВхлангаас эхлээрэй Энхбаярыгаа итгээд дэмжээд бгаа шүү....................

М.АМАР настан
М.АМАР настан

Хэчнээн Оросоос хамааралтай ч хэлмэгдүүлэлтийг арай л хэтрүүлсэн Чойбалсан ялтай ч ТУСГААР ТОГТНОЛОО БАТАЛГААЖУУЛЖ ЧАДСАН НЬ ТҮҮХЭН ГАВЬЯАТАЙ. Б.Энхбаяр сайд нүүрсний хулгайг сууриар нь илрүүлж ,шийтгэж чадвал том гавьяа болно.

Холбоотой мэдээ

Back to top button