УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хурал өнөөдрийн 16.05 цагаас болно

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар ажиллаж буй Д.Тогтохсүрэнг цагдан хориод гурав хонож байна. Түүний албан өрөөнд /2026-01-26/-нд нэгжлэг хийж, тендерийн сонгон шалгаруулалтад албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, 48 цаг саатуулагдсан.

Тэгвэл түүнийг үргэлжлүүлэн хорьж, шалгах эсэхийг шүүх хурал өнөөдрийн 16.05 цагт Дүүргийн эрүү, иргэний анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон байна.

АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1.1, 22.10.1 дүгээр заалтад холбогдуулан мөрдөн шалгаж байгаа билээ.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Холбоотой агуулгыг дараах линкээс унших боломжтой.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи

Ард түмэн босох бий дээ. Шударга нийгэм хэрэгтэй.

Зочин
Зочин

Odoo sullaaf yavuulaa

haha
haha

odoo tohiroogoo hiichihsen bailgui dee.oilgomjtoi. haha

Довчин
Довчин

хавар ч салхилана даа гишүүн асан хулгайчуудыг дарга элчингээр томилохоо болимоор юм.

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button