Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд засгийн газрын машин цагт 130 км хурдтай явж байгаад осол гаргажээ

Токио хотын хөл хөдөлгөөн ихтэй Асакаса дүүрэгт өнгөрсөн долоо хоногт ноцтой зам тээврийн осол гарсан талаар цагдаа нар пүрэв гарагт /2026.01.29/ мэдээлжээ. Тодруулбал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2026.01.22/ ерөнхий сайдын оффисоос гарсан Засгийн газрын газрын машин 130 км хурдтай явж байгаад осол гаргасан байна.

69 настай хүн жолоодож, арын суудалд нь 50-аад насны хоёр хүн сууж явсан тэрхүү машин улаан гэрлээр уулзвар руу нэвтэрч, тоормосоо гишгэлгүй такси болон өөр хэд хэдэн машин мөргөсөн байна. Ослын улмаас таксины арын суудалд сууж явсан 32 настай зорчигч нас баржээ. Жолоочийг эдгэрснийх нь дараа цагдаа нар байцаахаар төлөвлөж байгаа аж. Осол гарсан бүсэд хурдны хязгаар нь цагт 60 км байдаг. Өөрөөр хэлбэл засгийн газрын машин хурдны хязгаараас хоёр дахин өндөр хурдтай явж байжээ

Эх сурвалж: Japan Today

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Alibulsiin zasgiin hazriin, ali ulsiin hun osol gargasnig ni todorhoi bichku bol

Холбоотой мэдээ

Back to top button