Гадаад мэдээДЭЛХИЙ

Солонгосын Z үеийнхэн автобусны жолоочоор ажиллах нь ихсэж байна

БНСУ-д Z үеийнхэн автобусны жолоочоор ажиллах нь ихсэж байгаа аж. Тус улсын хамгийн том автобусны компани болох "KD Transport Group"-ын Соннам хот дахь салбарт аюулгүй байдлын сургалт явагджээ. Сургалтад оролцсон зуу орчим жолоочийн дунд залуухан төрхтэй эрэгтэйчүүд олон харагдсан байна. “KD Transport Group”-ын Панкё хот салбарын 460 жолоочийн 47 нь буюу арав орчим хувь нь 20-30 орчим насны залуус байдаг аж.

Тус компанийн ажилтан "Залуусын ихэнх нь сүүлийн нэг хоёр жилийн өмнө л ажилд орж ирсэн. Ийм олон залуус ажилд орохоор өргөдөл өгөх нь маш ховор үзэгдэл" гэж ярьжээ.

Өмнө нь Өмнөд Солонгосын залуус автобусны жолооч болохоос зайлсхийдэг байсан бол одоо энэ ажил маш их эрэлттэй болоод байна. Энэ нь автобусны тээврийн шинэ системтэй холбоотой байж магадгүй аж. Шинэ системээр орон нутгийн захиргаа автобусны үйл ажиллагааны алдагдлыг нь төлдөг болжээ. Мөн залууст ажлын байр олдоц муу байгаа нь үүнд нөлөөлж байгаа юм.

БНСУ”ын Тээврийн аюулгүй байдлын газрын мэдээгээр, автобусны жолоодох эрх авсан залуусын тоо сүүлийн гурван жилд 43 хувиар өсжээ. 2023 онд 6,218 хүн жолоодох эрхтэй байсан бол өнгөрсөн жил 10,931 болж нэмэгдсэн байна.

Автобусны жолоочдын ажлын нөхцөл сайжирч, нийгмийн хандлага өөрчлөгдсөн нь залуус сонирхож эхлэхэд мөн нөлөөлжээ. Сөүл, Инчон, Кёнги зэрэг томоохон хотууд 2000-аад оны эхээр автобусны үйл ажиллагааны алдагдлыг төлдөг нэвтрүүлсэн байна. Ингэснээр цалин нэмэгдэж, ажлын байр илүү баталгаатай болжээ.

Сөүл орчмын автобусны жолоочийн сарын дундаж цалин 5.2-оос 5.6 сая вон байгаа юм. Амралтын өдрүүдэд ажиллавал сарын цалин 6 сая вон давах боломжтой. Харин 50, 60 орчим насны туршлагатай жолооч нар жилд 80 сая воноос дээш орлого олдог байна.

33 настай Квон Хёг Вү "Би өмнө нь үүрэн холбооны сүлжээ суурилуулах ажил хийдэг байсан. Жилийн өмнө автобусны жолооч болсон. Цалин болон ажлын нөхцөлийг нь харвал хүмүүс намайг сайн ажилд орсон байна гэж хэлдэг. Олон найз нөхөд маань надад атаархаж байгаа" гэж хэлжээ.

Ажлын байрны тогтвортой байдал томоохон давуу тал болж байна. Автобусны жолооч нар ихэвчлэн 63 нас хүртлээ ажиллах боломжтой. Энэ нь бусад компанийн тэтгэврийн наснаас өндөр байгаа юм. Мөн өдрийн ажлын цаг 9 цагаас хэтрэхгүй байхаар зааж өгсөн байдаг.

27 настай Сунг Сон-хуан аавынхаа зөвлөснөөр энэ ажилд оржээ. Тэр "Миний аав бас автобусны жолооч. Энэ ажил ихэнх ажлаас илүү дээр гэж надад хэлсэн. Жолоо барихдаа аюулгүй байдалд санаа зовох үе байдаг ч ганцаараа ажиллах нь надад таалагддаг. Оффисын хэрүүл маргаан, хянаж цагдах дарга байхгүй. Бас хотын хөдөлгөөнд хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байдаг" гэж тэр ярьжээ

35 настай Пак Чан-дун үйлдвэрийн ажлаа орхиж, жолооч болсон байна. Тэр "Өмнө хүмүүс энэ ажлыг тааруухан хүлээж авдаг байсан. Залуу жолооч нар энэ хандлагыг өөрчлөхийг хүсэж байна. Хийж байгаа ажлаараа бахархаж чаддаг соёлыг бий болгохыг хүсдэг" гэсэн юм.

Эх сурвалж: Korea Times

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Автобусны жолооч Арзанбек
Автобусны жолооч Арзанбек

Солонгост очиж бус жолоодьёо ерөөсөө энэ монголд бүтэхээ байлаа үхтлээ яваад олсон мөнгө байхгүй үнэн тэнэг.Сүүлдээ бүүр эхнэр маань салаад явсан учир нь тэр маань чи эр хүний үүргээ биелүүлэхгүй байна гэдэг шалтгаанаар хөөрхий минь зөвш дээ.Нөгөө ажил бол бүүр орхигдоод шөнө ядарч орж ирээд хоолоо идээд л нам өглөө эрт гарна яаж ингэж байхад эхнэрээ бавах юм.Хөөрхий муу Культай маань нэг монголтой суусан нөгөөх нь азарга юм байхаа шөнө 5удаа хийж 10 с доошгүй дур тавиулдаг гэсээн эвий минь бөгс нь л лав дэлбэрцэн явсан өрөвдсөн гэж над руу нээг их гунигтай хараад нулимсаа арчсан би ч уйлсан тэр ч уйлсан.Бидний амьдрал ийм л байна шүү төр засгийхаан анхааралдаа аваарай

Холбоотой мэдээ

Back to top button