Улс төрийн мэдээ

Багш, эмч нар цалинтай холбоотой Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагынхаа хариуг даваа гарагт нэхнэ

2026 он гармагц багш, эмч нар өнгөрсөн онд цалингаа нэмүүлэхээр уйгагүй тэмцсэний эцэст нэмэгдсэн дүнгээр цалингаа авна гэж хүлээж байв.

Гэтэл нэгдүгээр сарын цалингаа авсан багш нарын хувьд өмнө нь авдаг байсан буюу гар дээр ирдэг цалингийнх нь хэмжээ нэмэгдээгүйгээр зогсохгүй заримынх нь буурчээ. Харин энэ талаар Боловсролын сайд өмнө нь үндсэн цалин 50 хувь, нэмэгдэл урамшуулал 50 хувь байсан бол он гараад үндсэн цалин 70 хувь, нэмэгдэл урамшууллыг 30 хувь болгосон хэмээн тайлбарлав. Тэр ч бүү хэл урамшууллыг үзэмжээр олгодог тул хавтгайруулж олгохгүй гэж мэдэгдээд амжсан.

Ингээд багш нарын гар дээр авдаг цалин нь нэмэгдэнэ гэсэн хүлээлт талаар болоод зогсохгүй Ерөнхий сайд Г.Занданшатар Төсвийн ерөнхийлөн захирагч нарын зардлыг 10 хувь бууруулах замаар багш, эмч нарын цалинг нэмэгдүүллээ хэмээн алга ташуулж явсан нь ч худал болов. Үндсэндээ хэмнэлтийн журмаар 698 тэрбумыг төсөвт суулгасан нь хаа одсоныг тайлбарлах сайд ч алга.

Багш, эмч нарын цалингийн нэмэгдэл, цалин олгох системийг шинэчилсэнтэй холбоотойгоор бодит нэмэгдэл байхгүй тул Ерөнхий сайд Г.Занданшатарт шаардлага хүргүүлжээ.

Шаардлагын хариуг 2-р сарын 2 буюу даваа гарагийн дотор ирүүлэхийг уламжилсан бөгөөд хэрвээ хариу өгөөгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

Цагаан сараас өмнө багш, эмч нар дахин ажил хаявал өвлийн амралтаасаа дөнгөж хичээлдээ сууж эхэлсэн сурагчид л хохирох болно. Иймээс Засгийн газар цалинг бодитоор нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа бодитоор хэрэгжүүлэхээс аргагүй нөхцөл тулгарч буй юм.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ээ хөөрхий миний муу хэдэн багш нар нээрээ л баларч байна даа стресс бухимдлаас үүдэлтэй хурц шизотой,дээрээс нь цалин хангамж бага яагаа ч үгүй нэг хар юмтай нөхцөөд хэдэн хөөрхөн дэгдээхэйтэй болчихсон байдаг.Энэ маш хэцүү шүү миний хэдэн багш нараа хугацаагүй ажил хаячихаа үнэхээр хэцүүштээ манай гэр хорооллын сургууль бол бүр гамшиг амьдрал шүү би та нарт үнэнээ өчьеө .Манай нөхөр шөнө болгон бавна хурдан дуусаасай л гэж бодно өглөө нь хүүхдүүдийхээ хажууд угаалга цэвэрлэгээ хийж чадахгүй дэмий л нойтон сальфиткаар арчина.Ангид халуун дотуур өмд зузаан тэгээл зовлон эхлэнэ хүүхдүүдийхээ дундуур явахас ч ичнэ манай ангийн ам Алимаа нэг өдөр багшаа таны юм ирцыму шэжаагаашт.Нараа багш шиг орон сууцанд амьдраад лексус унаж булган шуба нөмрөөд тас намжирдаж залуухан гоё багш нарыг Нараа багш шиг эдэлмээр л байнашт юун тэрэнтэй манатай л байна.Цалингаа нэмээчээ сайдаа хэдэн дотоожоо шинэчилж чадахгүй угааж өмссөөр байгаад салтаа нь үжрээд алингаа алдлаа ямар сайндаа нөхөртөө авсан шинэ бандаажийг өмсөж жорлонд уйлж суухав дээ.Энэ бол бодит амьдрал шүү сайдаа

Уншигч
Уншигч

Төр яагаад ХУДАЛЧ юм бэ? Нийгэм яагаад ҮНЭНЧ БУС юм бэ? Монгол улс 3 өнгөрүү сая хүнтэй, өргөн уудам нутагтай, байгалийн баялагтай хирнээ хүмүүс нь сэтгэл гундуу, бие яадруу, дотроо шаналсан, дороо тээнгэлзсэн хөөрхий хэдэн ардууд болжээ. ТҮШЭЭД нь яагаад ШУНАЛТАЙ юм бэ? юуны төлөө ардаас гуйж, алга хавсарч мэхийн ёслоод сэнтийд заларчихаад ар нуруугаа харуулж арчаагүй зан гаргадаг юм бэ? Энэрч хайрлах сэтгэл эр эмгүй түшээдэд өчүүхэн хэлтэрхий байхгүй, алтан загасны үлгэрийн эмээ шиг авч үл ханасан, аюулхай цээжинд цөлмөхийн харанга дэгдээсэн ч аймаар байдаг юм бэ? ШҮҮХ нь яагаад бусармаг юм бэ? сайн хүний амаар, муу хүний амиар дэнслэн ханцуй дотроо наймаалзсан үйл үрийг мартсан албингууд байдаг юм бэ? Туйлын ихээр харамсаж, тэнхээ тамираа баран хэдэн ардуудаа өрөвдөх хайрлахаас цаашгүй болж байна. Бид одоо яах ёстой вэ?????

Уншигч
Уншигч
Reply to  Уншигч

ТЭМЦЭХ Л ҮЛДСЭН. БӨӨН ҮҮЛ ГАРДАГ САЛХИНЫ ХҮЧЭЭР ХӨӨГДӨЖ ЦЭЛМЭДЭГ ШИГ АРДУУД БОСОЖ БАЙЖ НИЙГЭМ ЦЭВЭРЛЭГДЭНЭ. ЦАГ НЬ БОЛОХООР АЯНДАА ЦЭВЭРЛЭГДЭНЭ. АЛИВААД ИРЭХ ЦАГ БАЙДАГ

Зочин
Зочин

монголд эмч багш гэж бараг байхгүй дээ эмчлүүлээд эдгэсэн өвчтөн, ном сурсан сурагч гэж бараг л байхгүй дээ

Зочи
Зочи

ЗГ, МҮЭ цагаан сараа сайхан тэмдэглэе.

Зочин
Зочин

Ард түмэн бол цалин нэмэхийн эсрэг байгаа шүү. Яагаад гэж та гайхаж магадгүй. Яагаад гэвэл дараах учир шалтгаанууд байна: 1. Цалин нэмэхийн оронд хүнс, барааны үнийг буулгах 2. Орон сууцны үнийг буулгах 3. Юмны үнийг буулгаж чадахгүй бол ядаж өсгөхгүйгээр өнөөгийнх нь түвшинд хатуу барих 4. Угаасаа 2028 оны сонгуулиар манай популист намууд цалинг чинь өсгөөд өгнө гээд л сайхан амлаад л гараад ирнэ 5. Иймд ядаж л ойрын 2 жилдээ юмны үнийг өсгөхгүй, цалин нэмэхгүй, инфляцийг барих хэрэгтэй байна.

Зочин
Зочин

Засгийн газрын 2023 оны 382-р тогтоолоор батлагдсан цалингийн сүлжээг 50-70 хувиар нэмэгдүлж өөрчлөлт оруулаагүй байхад эмч, багш, шинжлэх ухааны ажилтнуудын цалин нэмэгдэхгүй. Иймд ерөнхий сайдаа! Эмч багш, шинжлэх ухааны ажилтнуудынхаа цалинг 50-70 хувиар нэмэгдүүлнэ гэсэн амлалтаа бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй шүү.

Цалин
Цалин

Цалин бодитой нэмэхгүй, хулхидаад л таг чиг болно. Битүү хулгайч, луйварчид, залилан, хүчинчин, зодуурчингууд өтний ногоон ялаа шиг шавчихсан өмхийрсөн нам засаг!

Холбоотой мэдээ

Back to top button