Гадаад мэдээДЭЛХИЙ

Канад ОХУ-аас визний хүсэлт хүлээн авахаа зогсоожээ

ОХУ дахь Канадын виз боловсруулах төвүүд лхагва гарагаас /2026.01.28/ эхлэн өргөдөл хүлээн авахаа зогсоосон байна. Одоогийн байдлаар ямар учраас хүсэлт хүлээн авахаа зогсоож, хэр удаан хугацаанд хүлээн авахгүй байх нь тодорхойгүй байгаа юм. Канадын виз гаргуулах хүсэлтэй оросууд одоо Армени, Гүрж, Казахстан зэрэг бусад орнуудад байрлах төвүүдэд өргөдөл гаргах шаардлагатай аж.

Өмнө нь оросууд Москва, Санкт-Петербург, Владивосток, Екатеринбург, Новосибирск, Ростов-на-Дону дахь төвүүдэд визний хүсэлт өгөх боломжтой байжээ. Канад ямар учраас визний хүсэлт хүлээн авахаа больсон тухай мэдээлэл өгөөгүй юм. Өнгөрсөн долоо хоногт тус улс мэдээлэхдээ энэ оны хөлбөмбөгийн ДАШТ-ын үеэр орогнол хүсэхээр төлөвлөж байгаа гаднын иргэдэд виз олгохгүй, хилээр нэвтрэхийг хориглоно гэсэн билээ. Канадын Цагаачлалын газрын дарга Изабелл Дубуа “FIFA-гийн тэмцээн гэх мэт арга хэмжээ нь орогнол хүсэх зам биш” гэжээ.

Эх сурвалж: The Moscow Times

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button