Энтертайнмент
"Avatar: Fire and Ash кинонд эцэг эх байх мэдрэмжийг гүнзгий хөндсөн"
Жеймс Кэмерон The Hollywood Reporter сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийн хамгийн сүүлд гаргасан бүтээл болох Avatar: Fire and Ash киноны талаар дэлгэрэнгүй хуваалцжээ.
Найруулагчийн хэлснээр уг кино нь уй гашуу, хагацал, мөн эцэг эх байх мэдрэмжийг гүнзгий хөндсөн бөгөөд хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийг, сэтгэл эмтрэм үйл явдлуудыг аль алиныг нь үзэсгэлэнтэйгээр харуулахыг хүссэн гэсэн юм.
Тэр мөн уран бүтээлийн философиосоо хуваалцаж, уран бүтээлчид аз жаргалтай, тухтай орчноо дүрслэхийн тулд биш, харин өөрсдийг нь айлгаж, түгшээдэг зүйлтэйгээ шууд нүүр тулж бүтээлээ хийдэг гэж тайлбарлав. Өөрөөр хэлбэл, айдас болон таагүй мэдрэмжийг урлаг болгон хувиргадаг ажээ.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: The Hollywood Reporter




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.