Францын “BABYBIO” брэндийн “Optima” сүүн тэжээлээс нянгийн хор илэрсэн байж болзошгүй

АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас (U.S. FDA) -аас уг бүтээгдэхүүнтэй холбоотойгоор дараах мэдэгдлийг гаргажээ.
Франц Улсын “Vitagermine” компанийн “BABYBIO” брэндийн Optima 1 нэр төрлийн нялхсын сүүн тэжээлийн 3 цувралын бүтээгдэхүүнд “Bacillus cereus” нянгийн хор илэрсэн байж болзошгүйтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх зорилгоор зах зээлээс буцаан болон татан авах тухай шийдвэр гаргасан байна.
Буцаан болон татан авалтад хамрагдаж буй бүтээгдэхүүнүүд:
“BABYBIO” Optima 1 – 800 гр
Цувралын дугаар: 894408
Хэрэглэж дуусах хугацаа: 2027.07.09
BABYBIO” Optima 1 – 800 гр
Цувралын дугаар: 900035
Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.12
“BABYBIO” Optima 1 – 400 гр
Цувралын дугаар: 900932
Хэрэглэж дуусах хугацаа: 2027.08.18
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад уг бүтээгдэхүүнтэй холбоотой хүнсний хордлогын тохиолдол бүртгэгдээгүй байгаа хэдий ч “Vitagermine” компанийн 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн дагуу Монгол Улсын зах зээлд нийлүүлэгдсэн “BABYBIO” Optima 1 нэр төрлийн дараах 2 цувралын бүтээгдэхүүнийг сайн дурын үндсэн дээр зах зээлээс буцаан болон татан авах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
ЖИЧ: Уг бүтээгдэхүүнийг өмнө нь худалдан авсан бол хүүхдэд өгөхөө нэн даруй зогсоож, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 100 дугаарын утсанд хандан зөвлөгөө авна уу.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.