Сүүлийн жилүүдэд Монголын үндэсний сагсан бөмбөгийн "Дээд лиг" өндөр түвшинд хөгжиж, NBA-д зодоглож байсан тамирчид ирэх нь энгийн үзэгдэл болжээ. Одоогоос таван жилийн өмнө дотоодын лигт дэлхийн од тамирчин ирэх нь холын мөрөөдөл байв. Гэтэл өдгөө багуудын төсөв багадаа нэг тэрбум хол давж, тамирчдын цалин хөлс, үнэлэмж нэмэгдээд буй. Үүнийгээ дагаад аваргын цомын төлөх өрсөлдөөн улам ширүүсэх нь ойлгомжтой.
Энэ улиралд аварга авахын төлөө "амь тавьж" буй багуудын нэг бол Сэлэнгэ Бодонс. Үүнийхээ төлөө ч нэлээд хөрөнгө зарцуулсан. Гэвч тэд плей-оффт орох эсэх нь эргэлзээтэй болж аваргын цомоос нэг жил ухрах эрсдэлтэй болоод байв. Тэгвэл Бодонс сүүлийн дөрвөн тоглолтдоо дараалан ялалт байгуулсан бөгөөд тэдний "аврагч"-ыг Жэй Скрабб гэхэд хилсдэхгүй биз.
Ингэж хэлсний учир юу вэ гэвэл Жэй Скрабб эхний гурван тоглолтдоо нийлээд 95 оноо авч, улмаар баг нь дараалсан хожил авч хүснэгтийн байр ахисан юм. Тэрбээр монголын лигт хийсэн эхний тоглолтоо Бишрэлт Метал багийн эсрэг хийж 43 оноо, долоон самбараас бөмбөг авалт, 63 хувьтай довтолж улмаар баг нь ялсан. Түүний дараагаар Бодонс Ховд Шонхорууд багтай ширүүн өрсөлдөөнийг үзүүлж нэмэлт цагт ялагчаа тодруулахаар болсон. Тэгвэл нэмэлт цагт Жэй Скрабб 10 оноо авч багийнхаа 11 дэх хожлыг авч өгсөн. Бодонс энэ эрчээрээ тогловол плей-оффт саадгүй орохоор байна.
Плей-оффын тоглолтуудад Кемаркус Казинс бүрэн оролцох бөгөөд Жей Скрабб түүний сайн туслах байх нь гарцаагүй юм. Тэд дараагийн хоёр тоглолтоо өнгөрсөн жилийн аваргуудтай буюу "Хасын хүлэгүүд"-тэй хийх юм. Аваргууд Бодонсын хожлыг цувралыг зогсоох магадлалтай. Түүний дараагаар "BCH Knights" багтай тоглох хуваарьтай байгаа юм. Дээрх хоёр баг шаггүй өрсөлдөөн үзүүлэх нь ойлгомжтой. Бодонсын хувьд гэрийн даалгавраа сайн хийж, Жей Скраббын сайн тоглолт үргэлжилбэл хожлын цувралаа үргэлжлүүлэх боломжтой.
Сэлэнгэ Бодонсы "аврагч" болоод буй Жэй Скрабб нь
- 2020 онд NBA-ын драфтын 55 дахь сонголтоор сонгогдож байсан
- 2000 онд төрсөн, 198см өндөр, урд шугамын байрлалд тоглодог
- 2020-2022онд Los Angeles Clippers-ийн бүрэлдэхүүнд тоглосон
- 2022-2025 онд NBA G League-н Lakeland Magic, Maine Celtics, Long Island Nets багуудад тоглож байсан туршлагатай тамирчин юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би энэ жил лигийг арай өөр нүдээр харж эхэллээ өмнө нь нэг хоёр баг л тодордог байсан бол одоо бараг бүх баг хүчтэй болчихсон санагдаад сонирхолтой болж байна Жэй Скрабб үнэхээр нөлөө үзүүлж байна гэж бодож байна
Bi ene bagiin toglogchdiig harahaar mash ih hicheej togloj bgaa ni medregdej bna urid ni iim setgelgeetei gadnii toglogch tsuuhun bsan odoo bol bodons uneheer aztai songolt hiisen yum shig sanagdaj baina
Үнэнийг хэлэхэд ийм их мөнгө зарцуулж байж плейоффт орохгүй бол үнэхээр харамсалтай санагдана фэнүүд ч их найдаж байгаа байх Жэй Скраббын форм унахгүй байгаасай гэж л хүсэж байна
Bi zarimdaa ene ligiig shuumjildeg ch ene jil bol unen setgeleesee sonirhoj uzdeg bolloo toglogchdiin temtsel hooloigoo hoosloh shig togloj bgaa ni mash ih taalagdaj baina
Сүүлийн хэдэн тоглолтыг нь шууд дамжуулалтаар үзсэн чинь Бодонс үнэхээр өөр түвшинд тоглоод эхэлчихсэн юм шиг санагдсан өмнө нь ийм итгэл төрдөггүй байсан шүү
Zarim hun gadnii toglogchdiig ih shuumjildeg ch nadad bol esregesee mongoliin zaluu toglogchdood ih turshlaga ugj bgaa yum shig sanagddag ene bol sain zuil
Жэй Скрабб ганцаараа бүхнийг хийнэ гэж байхгүй багийн тоглолт ч бас сайжирч байж л амжилт ирнэ гэж боддог хамгаалалт дээр жаахан асуудал байгаад байх шиг
Bi ene bagiin dotorh hamgiin chuhal zuil ni bagiin setgelzui gej bodoj bna neg hun sain toglood busad ni unah yum bol amarhan ylagdana shuu dee
Заримдаа манай лигийг гадныхан тоохгүй байх шиг санагддаг байсан харин одоо бол эсрэгээрээ сонирхоод ирж байгаа нь бахархалтай
Ene jil bi barag buh togloomii ni uzeh geed hicheej bna ajil amralt tsag ni davhtsah ued ch bichlegiig ni uzeh geed suudag bolloo
Бодонс энэ эрчээрээ явбал аваргын төлөө жинхэнэ өрсөлдөгч болно гэж бодож байна харин гэмтэл бэртэл гарчих вий л гэж айж байна
Zarim togloom deer hakimiin shiidver ih sonin baisan ter ued bagiin setgelzui unah shahsan ch Jey Scrabb bagaa tataj chadsan ni taalagdsan
Манай залуус ийм тоглогчдоос суралцаад ирээдүйд өөрсдөө гадаадад тоглох боломж нэмэгдэх байх гэж найдаж сууна
Bi bodohdoo ene bol zovhon neg hunii achaar bish manager coach bugdiin ajil sain hiigdsenii ur dun gej harj bna ternees neg od irleed buhniig shiidne gej bhgui
Зарим фэнүүд дэндүү их хүлээлт тавиад байх шиг санагддаг хожих үед магтана хожигдоход муулна энэ бол жаахан шударга биш л дээ