НИЙГЭМ

Цалин нэмэгдээгүйд П.Наранбаярын хариу: I сард амралт таардаг учир илүү цаг бараг байдаггүй

Өнгөрсөн онд багш, эмч нар холбогдох яамандаа олонтоо бичиг хүргүүлж, жагсаж, ажил хаясны эцэст цалингаа нэмэгдүүлж чадсан. Улмаар энэ оны эхний сараас эхлэн цалин нь 50 хувь нэмэгдэх ёстой байсан багш нарын цалин урьдынхаасаа өсөөгүй тухай мэдээлэл хөвөрсөн. Хариуд нь Боловсролын сайд П.Наранбаяр "Үндсэн цалинг нэмэгдүүлсэн. Ур чадварын нэмэгдлийг олгохдоо журмыг нь нарийвчилж, хавтгайруулахгүй" мэдээлэл өгөв.

Яагаад цалин нэмэгдээгүй вэ: Өмнө нь багш нарын гар дээр ирж байгаа цалингийн 50 хувь нь нэмэгдэл, 50 хувь нь үндсэн цалин байсан бол 2026 оноос үндсэн цалинг 70 хувь, нэмэгдлийг 30 хувь болгожээ. Ингээд төр мөнгөгүй учраас нэмэгдлийг хуучин хэлбэрээр олгох боломжгүй болсон талаар дурдав.

Үүнтэй холбоотойгоор МҮЭ-ийн холбооноос Ерөнхий сайд Г.Занданшатарт шаардлага хүргүүлсэн.

Шаардлагыг тодруулбал, МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагууд болох Монголын Боловсрол, шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоод нь салбарын ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг бодитой нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газартай удаа дараа хэлэлцээ хийж, үндсэн цалинг нэмэгдүүлэх тухай шийдвэрт хүрсэн билээ. Гэвч хэрэгжилтийн шатанд Засгийн газрын тогтоолуудын уялдаа холбоогүй байдалд шалтгаалан ажилтнуудын бодит орлого өсөхгүй, харин ч хохирч буй ноцтой нөхцөл байдал үүсээд байна.

МҮЭ-ийн холбооноос дараах хууль бус зөрчлүүдийг яаралтай засаж, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрх ашгийг хамгаалахыг шаардаж байна хэмээсэн. Мөн хариуг энэ сарын 2-ны өдөр буюу өнөөдрийн дотор ирүүлэхийг хүсэж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

Шаардлагын хариу мессеж бололтой Боловсролын яамнаас хариулт өгсөн байна. Тухайлбал,

-Үндсэн цалин 50 хувь нэмэгдэж байгаа ч зарим багш нарын нийт цалингийн дүн буурсан гэсэн гомдол нэлээд гарч байна?

Багш, ажилчны үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлсэн бөгөөд нийт дүнгээр авч үзвэл дунджаар 30 орчим хувийн өсөлт гарч буй. Өмнөх цалингаас буурах боломжгүй. Мөн жил бүрийн 1 дүгээр сард сургуулийн амралт таардаг учраас илүү цаг бараг байдаггүй онцлогтой.

-Зарим сургууль, цэцэрлэгт төсвийн санхүүжилт нь дутуу хийгдсэн учраас нэмэгдэл дутуу орсон. Цалин дутуу бодогдсон гэх мэт гомдлыг багш нарын зүгээс илэрхийлж байна. Хуваарьт төсөв нь дутуу хийгдсэн газар байгаа юу?

Цалин олголттой холбоотой төсвийн хуваарь хийгдэж, түүний дагуу санхүүжилт бүрэн олгогдсон. Шилжилтийн үе шаттай хийх үүднээс 1-р сард нэмэгдүүлсэн цалингаараа олгож байгаа ба нэмэгдлүүдийг тохируулах шаардлага үүссэн. Батлагдсан төсвийн хүрээнд төсвийн шууд захирагч нар ур чадвар, унаа хоолыг нэмэгдлийг олгоно. Хэрэв тус нэмэгдлээс бусад нэмэгдэлд зөрүү үүссэн бол дараа сарын цалин олголтоор залруулна.

-Илүү цагийн хөлсийг нэмэгдсэн үндсэн цалингаас бус хуучин үндсэн цалингаас тооцсон гэх гомдол ирсэн. Үүнийг аль цалингаас тооцохоор журамласан бэ?

Илүү цагийн нэмэгдэл хөлсийг нэмэгдүүлсэн цалингаас тооцон олгох ёстой. Ингэхдээ ХНХ-ын сайд 2021 оны А/192 тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу тооцно.

-"Цалингийн зөрүү" гэсэн тайлбартайгаар хассан дүнгийн тухайд?

Зарим төрлийн нэмэгдлийг шинэ үндсэн цалингаас, зарим төрлийн нэмэгдлийг нэрлэсэн цалингаас тооцох ёстой. Гэвч төрийн албаны цалингийн нэгдсэн системийн хөгжүүлэлт дуусаагүй байгаа тул хүнийг ялгаж тооцоолох нөхцөл хараахан бүрдээгүй байна. Иймд эхлээд бүх нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож, дараа нь нэрлэсэн цалингаас тооцох нэмэгдлүүдийг зөрүүг хасжээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
28 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Би жирийн эцэг эх хүний хувьд багш нарын цалин ингэж ойлгомжгүй байгаад их гайхаж байна хүүхдийн ирээдүйг барьж яваа хүмүүс ингэж хууртагдаж байхад төр засаг үнэхээр сэтгэлтэй байна уу гэж бодогдож бухимдаж сууна

Зочин
Зочин

Bi ene medeelliig unshaad mash ih bodold orloo bagsh nariin tsalin nemegdlee gej bodson chin boditdoo gar deer irj baigaa mongo nuguu l hevendeeguu ym shig sanagdaad ard irgediin itgel aldagdaj baina

Зочин
Зочин

Эмч багш нар нийлж жагсахгүй бол хэн ч тэдний дуу хоолойг сонсохгүй юм байна гэдгийг энэ олон жил харлаа ядарч туйлдсан хүмүүсийн хөдөлмөрийг ингэж үнэгүйдүүлж болохгүй дээ

Зочин
Зочин

Minii egch bagsh hun ene sard tsalin n nemegdene geed ih bayarlaj baisan getel daraa ni avsan mongo n urdiinhaasaa barag yalgaagui bhad setgel n ih unasan

Зочин
Зочин

Ур чадварын нэмэгдэл гэж яриад байгаа зүйл нь бодит амьдрал дээр бараг олддоггүй цаасан дээрх тоо л байдаг юм шиг санагдаад итгэхэд хэцүү байна

Зочин
Зочин

Zasag yagaad dandaa mungugui gej tailbar hiideg yum bol ard tumen tatvar tuldug biz dee ter mongo haashaa alga bolood baigaag hen ch todruuldaggui

Зочин
Зочин

Багш нарын илүү цагийг хүртэл хуучин цалингаас бодож өгнө гэдэг чинь бүр доромжилж байгаа юм шиг л санагдаж байна ингэж байж хэн залуу хүн энэ мэргэжлийг сонгох вэ дээ

Зочин
Зочин

Bi uuruu surguulid ajilladag hun bish ch gesen naizuud mini bagsh bolood amidral n hetsuu baigaa tuhai yaridag tednii tsalin neg ih itgel toruulehgui baina

Зочин
Зочин

Төрийн албаны систем нь дуусаагүй болохоор хүмүүс хохирч байна гэдэг тайлбар бол үнэхээр инээдтэй сонсогдож байна эхлээд бэлдээд дараа нь хэрэгжүүлэх ёстой биз дээ

Зочин
Зочин

ne asuudal deer meregjliin holboo iluu hatuu zogsoh heregtei sanagdaad baina dandaa amlaad daraa ni martsan shig bolood ungurdug ni zalhuu sanagdaj baina

Зочин
Зочин

Багш нарынхаа хөдөлмөрийг үнэлэхгүй байж улс орон хөгжинө гэж ярих нь хоосон уриа л юм даа бодит амьдрал дээр огт өөр дүр зураг харагдаж байна

Зочин
Зочин

Zarim said darga nar mash undur tsalintai baij engiin ajiltnii heden togrog deer naimaa hiij baigaad ni mash ih durgui hurch baina

Зочин
Зочин

Манай дүү залуу багш болоод хөдөө явсан одоо бол болиод өөр ажил хайя гэж яриад сууна ийм бодолтой залуус олон болж байгаад харамсаж байна

Зочин
Зочин

Bi bagsh nariig zalhuu gej heleh huntei ogt zovshoordoggui ted odor bur olon huuhedtei ajillaj setgel zui tsag hugatsaagaa zaruldag humuus shuu dee

Зочин
Зочин

Цалин нэмсэн гэж рекламдаад бодит байдал дээрээ хасалт их хийдэг нь шударга бус санагдаж байна хүмүүсийг ингэж төөрөгдүүлж болохгүй

Зочин
Зочин

Ene buhnii tsaana todorhoi hariiutslaga huleeh hun baina uu esvel dandaa negnee ruu chihdeg system uu gedeg asuult nadad turj baina

Зочин
Зочин

Би хувьдаа МҮЭ-ийн холбоог дэмжиж байна ядаж дуугарч тэмцэж байгаа нь ганц найдвар шиг санагдаж байна бусад нь бол чимээгүй л байдаг

Зочин
Зочин

Bi zarimdaa ene ulsiig yagaad dandaa turshilt hiideg talbar shig ashigladag yum bol gej bodдог humuusiin amidral deer togloj baigaa yum shig

Зочин
Зочин

Ийм олон тайлбар өгөөд байхад энгийн багш нар ойлгохгүй байгаа нь өөрөө асуудал байна шүү дээ тодорхой биш байна гэсэн үг

Зочин
Зочин

Naad zah ni tsalin nemegdsen uu buursan uu gedgiig todorhoi medegdehgui baigaad ni mash ih durgui hurch baina

Зочин
Зочин

Мэдээлэл нь нэг иймэрхүү зөрүүтэй байхаар хүмүүсийн бухимдал нэмэгдэхээс яах вэ хэн ч итгэхээ больж байна

Зочин
Зочин

Bi naizuudtaiгаа ene talaar yaridag bugd l adilhan setgel hangalgui baigaa neg ch hun bayartai alga

Зочин
Зочин

Багш нарын хөдөлмөрийг зөв үнэлэхгүй бол ирээдүйд чадварлаг хүн энэ салбарт орохгүй гэдгийг удирдлагууд ойлгоосой

Зочин
Зочин

Ene bol zugeer neg tsalingiin asuudal bish niigmiin shudarga esnii asuudal yum shuu dee gej bodoj baina

Зочин
Зочин

Олон жил ажилласан багш нар хүртэл цалиндаа сэтгэл дундуур байхад залуу хүмүүс яаж тогтох вэ дээ үнэхээр хэцүү

Зочин
Зочин

Молиго үмхэв

Иргэн
Иргэн

Багш ярихаар ЕБС ярих юм энэ мал цаана нь СӨБ - ын багш нар гэж бүр хамгийн түрүүнд очиж сүүлд харьдаг иргэд байх юм

Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. АЛЬ Ч, ЯМАР Ч УЛСЫН~ОРНЫ ХАМГИЙН ГОЛ БАЙТУГАЙ ЦААШАА, ҮНДСЭН~СУУРЬ САЛБАРУУД БОЛ: 1. ЭРҮҮЛ МЭНД; 2. БОЛОВСРОЛ; УГ ОРНЫ УЛС БОЛОХ ХҮМҮҮС ИРГЭД НЬ ЭРҮҮЛ БОЛООД БОЛОВСРОЛТОЙ БАЙХАД БУСАД ШИНЖЛЭН УХААН ХӨГЖИЖ~ДЭГЖИЖ~ДЭВЖИЖ~ДЭВШИХ ГЭДЭГ ГАРЫН ҮЗҮҮРИЙН ЭД.
Наранбаяр ГЭХ ХҮНД "ТӨРИЙН ХАР ХҮНИЙ УХААН Ч~ОЮУ Ч~ТӨР Ч УГААСАА~УГЛУУРГААРАА~ЖАМААРАА~ЦААНААСАА АЛГАДАА гэж. ИЙМ ХҮН НАР МОНГОЛ ТӨРД~МОНГОЛ ТӨРИЙН ЗАСАГЛАЛД~МОНГОЛ ТӨРИЙН ЗАСАГЛАЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ, ЭДГЭЭР ГАЗРУУДЫН ХОЛБОГДОХ~ХАМААРАГДАХ БАЙГУУЛЛАГУУДАД ҮЙ ТҮМЭЭРЭЭ, ЯГ Л ӨТ ШИГ АРЗАГНАЛДАЖ БАЙНАДАА гэж.

Холбоотой мэдээ

Back to top button