Стивен Спилберг АНУ-ын урлагийн салбарын дөрвөн томоохон шагналыг хүртсэн 22 дахь хүн боллоо
Стивен Спилберг энэ оны Грэммийн шагнал гардуулах ёслолд анх удаа нэр дэвшиж, хожсон байна. Тэрбээр Шилдэг киноны хөгжмийн төрөлд Грэммийн шагнал хүртжээ. Ингэснээр тэр АНУ-ын урлагийн салбарын дөрвөн томоохон шагнал болон Эмми, Грэмми, Оскар, Тонийн шагналыг хүртсэн 22 дахь хүн болсон байна.
Спилберг өмнө нь “The Pacific”, “Band of Brothers”, “Steven Spielberg Presents: A Pinky & The Brain Christmas”, “Steven Spielberg Presents Taken” уран бүтээлүүдээрээ Эмми хожиж байсан. Мөн “Strange Loop”-ийн продюсероор ажиллаж Тонийн шагнал хүртэж, “Schindler’s List”, “Saving Private Ryan” уран бүтээлүүдээр гурван Оскар авсан билээ. Спилберг энэ жилийн Оскарын наадам нэр дэвшсэн “Hamnet” киноны продюсероор ажилласан тул тэр дахин нэг Оскар хожих магадлалтай байгаа юм.
Эх сурвалж: The Hollywood Reporter








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хийсэн бүтээсэн зүйлээрээ шагнал авч байгаа болохоос ямар сугалаанд хонжвор хожиж байгаа биш, үгийн сонголтоо зөв хиймээр байна үүнийг чинь олон хүн уншиж байгаа. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх хэрэгтэй санагдлаа
Оскар хожих???