Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхийн хамгийн том цахилгаан машины компани “BYD”-ийн борлуулалт тав дахь сардаа буурлаа

Өнгөрсөн жил БНХАУ-ын “BYD” компанийн гадаад дахь борлуулалт 150.7 хувиар нэмэгдэж, “Tesla” компанийн дэлхийн хамгийн том цахилгаан машин үйлдвэрлэгч гэх статусыг авсан. Тэгвэл тус компанийн борлуулалт нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 30.1 хувиар буурсан байна. Ингэснээр тус компанийн борлуулалт таван сар дараалж буурлаа. Ням гарагт /2026.02.01/ тус компани нийтэлсэн тайлангаас харвал нэгдүгээр сард 210,051 машин борлуулсан байна.

“BYD” компанийн үйлдвэрлэл 29.1 хувиар буурч, өнгөрсөн жилийн долоодугаар сараас хойш эхэлсэн уналт үргэлжлэв. Тус компанийн борлуулалтын тал гаруй хувийг үүсгэдэг хайбрид машины худалдаа нэгдүгээр сард 28.4 хувиар буурсан байна. 2025 онд хайбрид машины худалдаа нь 7.9 хувиар буурсан юм. Тус компани өнгөрсөн жил 4.6 сая машин борлуулна гэсэн зорилт тависнаа арай хийн биелүүлсэн. “BYD” энэ оны зорилтоо хараахан гаргаагүй байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

юу хуцаад байгаан бэ галзуу юм уу солиотой юм уу

Холбоотой мэдээ

Back to top button