Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг "Women The League" буюу эмэгтэй үндэсний дээд лигийн финалын тоглолт өчигдөр болсон. Аваргын цомын төлөө Улаанбаатар Амазонс болон Аравт багууд шалгаран шигшээ цувралын эхний тоглолтоо хийлээ. Тус тоглолт 90:74 харьцаатайгаар Улаанбаатар Амазонс баг ялалт байгуулж, дараалсан хожлын цувралаа 20 болголоо.
Тэд улирлын тоглолтод 15:0, плей-оффын эхний шатанд 4:0 гэсэн нэг ч ялагдаагүй амжилтаар шигшээ цувралд орсон юм. Дээрх амжилтаа хадгалж финалын цувралыг 1:0-ээр тэргүүлж эхэллээ. Улмаар Улаанбаатар Амазонс энэ улирлын тоглолтуудад 20:0 гэсэн амжилтыг үзүүлж байна.
Шигшээ цувралд МУГТ О.Хулан 35 оноо, 5 оновчтой дамжуулалт, 7 удаа гурваас довтолгоогоо амжилттай болгож нийт тоглогчдыг тэргүүлжээ. Харин Аравт багаас Б.Өнөрзаяа 31 оноо, 6 оновчтой дамжуулалт, 7 удаа гурваас довтолгоогоо амжилттай болгож 68 хувьтай довтолж багаа тэргүүлсэн юм.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шигшээ баг нь нэг багт орчихдог тэнэг лигтэй шаасан