СПОРТ

Токио 2020 олимпид оролцох эрхээ авлаа

Энэ сарын 5-6-ны өдрүүдэд Турк улсын Анталья хотод зохион байгуулсан пара таэквондогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай тамирчид 1 алт, 1 мөнгөн медаль хүртлээ.

Ингэснээр медаль хүртсэн 2 тамирчин “Токио 2020” паралимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсон гэсэн үг юм. “Токио 2020” паралимпийн наадамд оролцох эрх олгох хариуцлагатай тэмцээнд 69 орны 400 гаруй тамирчид оролцсон байна.

Эрэгтэйчүүдийн к44 ангиллын 61 кг-ын жинд Г.Болор-Эрдэнэ алтан медаль хүртсэн. Энэ нь түүний ДАШТ-ээс хүртсэн дөрөв дэх алтан медаль бөгөөд Ази тивийн аваргаас гурван алтан медальт хүртсэн байна. Харин эмэгтэйчүүдийн к44 ангиллын 49 кг-д Х.Энхтуяа мөнгөн медалийн эзэн болсон бөгөөд тэрбээр өнгөрсөн жил дэлхийн аварга болж байжээ.

Б.ТОГТУУН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button