Улс төрийн мэдээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Ж.Дэлгэрсайханыг сонгожээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16¹ дүгээр зүйлийн 16¹.12-т заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд даргаа олонхын саналаар хоёр жилийн хугацаагаар сонгож, чөлөөлдөг билээ.

Энэ хүрээнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хурал өчигдөр буюу 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдөр болж, Зөвлөлийн даргыг сонгох болон бусад асуудлыг хэлэлцжээ.

Уг хурлаар Зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар Зөвлөлийн гишүүн Ж.Дэлгэрсайхан Зөвлөлийн даргаар сонгогдлоо. Ингэснээр 2024-2025 онд зөвлөлийн даргаар ажилласан Н.Энхбаяр зөвлөлийн гишүүнээр үргэлжлүүлэн ажиллах бөгөөд түүнд зөвлөлийг амжилттай удирдаж ажилласанд зөвлөлийн гишүүд, Ажлын албаны зүгээс талархал илэрхийллээ.

Шинээр сонгогдсон дарга 2026-2028 онд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд төсвийн сахилга бат, дунд, урт хугацааны төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн Зөвлөлийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд Зөвлөлийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргийг хэрэгжүүлэх юм.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button