Биткойны ханш Трамп дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийн түвшин рүү унав
Дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш Доналд Трамп 2024 оны арваннэгдүгээр сард дахин ерөнхийлөгчөөр сонгогдохоос өмнөх үеийнх рүү унасан байна. Трамп дахин сонгогдсоноор АНУ-ын криптовалютын тухай хууль зохицуулалт суларна гэж хөрөнгө оруулагчид найдаж байсан юм. Гэвч хууль зохицуулалт суллах явдал зогсонги байдалд орж, олон улсад үүсээд буй тогтворгүй байдлын улмаас хөрөнгө оруулагчид эрсдэлтэй капиталуудаас холдож эхэлсэн. Ийм учир биткойны ханш даваа гарагт /2026.02.02/ 75 мянган ам.долларт хүрч буурлаа.
АНУ-ын Конгресс өнгөрсөн жилийн долоодугаар сард стейблкойн зохицуулах хууль баталсан. Стейблкойн нь уламжлалт хөрөнгө дээр суурилсан криптовалютын нэг хэлбэр юм. Гэхдээ “Clarity Act” нэртэй крипто салбарт хамаарах илүү өргөн хүрээний хууль Сенатын танхимд зогсонги байдалд орсон байна. “CoinShares” фирмийн цахим хөрөнгийн менежер Жеймс Баттерфилл “Clarity Act дээр ахиц гарна гэсэн хүлээлт биелээгүй” гэж хэлжээ. Трамп баасан гарагт /2026.01.30/ Холбооны нөөцийн сангийн захирлаал тус банкны даргаар ажиллаж байсан Кевин Варшийг дэвшүүлнэ гэж мэдэгдсэний дараа биткойны ханш уналт улам гүнзгийрсэн байна.
Эх сурвалж: Korea Times








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.