Клинтоныхон Эпштейний талаар Конгрессын өмнө мэдүүлэг өгнө
АНУ-ын Хууль зүйн яам өнгөрсөн баасан гарагт /2026.01.30/ бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпштейнтэй холбоотой нэмэлт баримтуудыг нийтэлсэн. Үүнтэй холбогдуулан Эпштейний хэргүүд дэлхий дахины анхаарлыг дахин татаад байна. Эпштейний баримтуудад АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтоны нэр олон дахин дурдагдсан юм. Тэгвэл Билл Клинтон эхнэр Хиллари Клинтоны хамтаар Эпштейнийг шалгаж буй Конгрессын мөрдөн байцаах албаны өмнө мэдүүлэг өгөх болжээ.
Төлөөлөгчдийн танхим Билл болон Хиллари Клинтон хоёрыг өмнө нь Конгресст мэдүүлэг өгөхөөс татгалзсан тул үл тоомсорлосон хэрэг үүсгэхээр ажиллаж байгаа юм. Тус танхимын спикер Майк Жонсон энэ талаар мэдэгдэл хийхдээ “Хуульчид нарийн ширийн зүйлийг судалж байгаа” гэжээ. Ингэж хэлэхээсээ өмнө Жонсон Клинтоныхон мэдүүлэг өгөхөөр болсон явдлыг сайшаасан юм. Билл, Хиллари хоёр тус мөрдөн байцаах албантай хамтран ажиллана гэж мэдэгдсэн ч тэрхүү шалгах явц нь Ерөнхийлөгч Доналд Трампыг хамгаалах гэсэн оролдлого хэмээн өмнө нь мэдүүлэг өгөхөөс татгалзаж байсан аж.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.