О.Цогтгэрэлийн сүүдэр доорх Д.Дорлигжавын эргэн ирэлт

УЕП асан Д.Дорлигжав АН-ын дарга О.Цогтгэрэлийн үед улстөр дэхь эргэн ирэлтээ хийлээ.
Тэрбээр, Ардчилсан намын үйл ажиллагаануудыг алгасалгүй, идэвхийлэн харагдах болов. Нэг талаар АН-ын дарга О.Цогтгэрэлтэй ойр шадарлаж яваагийнх. Нөгөө талаар, Ардчилсан намын Үндсэний бодлогын хорооны гишүүн статустайнх. Бүр Засгийн газрын түвшний тохиролцооны ард дах эзэн гэж ч бичигдэх, хардагдах болсон.
Нэн түрүүнд, тэд Увсынх буюу нэг нутаг усных гэдгээрээ хамаатдаг.
Хоёрт, зөвхөн өдгөө нэр холбогдож байгаа хоёр биш. Бусдаас газар дээрэмдсэн гэх асуудлаар эртнээс нэр холбогдож ирсэн. О.Цогтгэрэлийг Д.Дорлигжавын дээрэмдэж авсан газар дээр барилга барьсан хэмээн бичигдэж байсан удаатай. Энэ агуулгаар хоёр жилийн өмнө төрийн ордонд нэгнээсээ асууж, хариулж суув.
Гуравт, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн төрсөн ах О.Сайнжаргал, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан О.Сайнбуян агсан нарын “Ай Пи Ди Ар” ХХК болон Худалдаа хөгжлийн банкны эзэн, “сахал” Д.Эрдэнэбилэг, УЕП асан Д.Дорлигжавын төрсөн дүү Д.Баатар нар “Империалс майнинг корпорэйшн” ХХК-ийг хамтран эзэмшиж байсан түүхтэй. Тэдний хамтрал бүр “Баюуд майнинг” ХХК-ийг байгуулсан байдаг.
Сануулахад, АТГ-аас Д.Дорлигжавыг Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж “Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг айлган сүрдүүлж, онц их хэмжээний мөнгө дүүгийнхээ дансаар дамжуулан авсан гэх асуудалд нэр холбогдоод байв. Хамгийн сүүлд Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайдын хувиар хэргийг сэргээн шалгана хэмээж байсан ч, замхарсан билээ.
У.УЯН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цогтгэрэлээ чи АН-д дахин Дорлигжав,Баярцогт хоёрыг орогнуулах юм бол 27.28 онуудын горьдлого чинь талаар болох байх шүү.Тэр дундаа Дорлигжав бол адгийн новш шүү.Наадахь чинь хийгээгүй хэрэг байхгүй.Хэзээ нэгэн цагт ял тулгагдах болно.Хөрөнгө мөнгөөр холбогдсон хулгайчдаасаа түргэн сал.Очиж очиж Дорлигжав түй чёрт.
Дорлигжавт Хятад Япон монголгүй дээрэмдүүлэх юмаа
Дорлигжав Монголоо дээрэмдэж чаддаг байж нөгөө Хятад,Япон хоёроо хир удаан дээрэмдэх бол.Триад,якуза гээд эвгүй садангууд байгаа.
Uvsiin aluurchin
hovd uvsiin aluurchinguudiig tolgoi undiilguj bolohgui
Угаасаа хамаатан биз дээ? Удахгүй Элбэгдорж нь эргэж ирэх байх, энэ янзаараа
Цогтгэрэл, Чойжилсүрэн нар үeэлүүд
Дөрвөд шээснүүдээ үмхийрсэн заар точикнуудаа гошного чинь 999999 эргэмэрүүдээ аятайхан байгаарай .Дорлигжаваа чи тэнгэрт байгаа охиноо санан дурсаарай.
Хээл хахуулийн бузар орон болжээ.Банк гэж бузар үүрэлсэн газар бна.Зөвшөөрөл өгдөг газрууд ,баригдвал шууд 10аас арвантаван жил ял өгөх хууль санаачил.Шорондоо хахууль өгөөд сууж байг бузрууд.Бүү өршөө.
ЭНЭ луйварчин яагаад чөлөөтэй явна вэ?
Монгол хүн хэзээ ч бөмбөг давуулалтад орууллаа эргэн ирэлт хийлээ ч гэх шиг тийм тэнэг ярьдаггүй юм шүү!!!! Чи бол эх хэлээ яргалж устгаж байгаа сэтгүүлч байна!!!