Тодруулга: Үнэн ба Зөв нам СЕХ-ноос олгох 280 сая төгрөгийг авахгүй
Улс төрийн намын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдрөөс өмнө хуульд заасан шаардлага хангасан намд олгох төрийн санхүүжилтийн дээд хэмжээг тогтоодог. Ингэхдээ төрийн санхүүжилтийн дээд хэмжээг Улс төрийн намын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу Улсын Их Хурлын сонгуулиар тухайн намын авсан саналын тоо, Улсын Их Хуралд тухайн намын авсан суудлын тоог тус тус үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуульд заасан хувь хэмжээгээр үржүүлэн тооцдог.
Тэгвэл энэ онд улс төрийн долоон намд нийт 7.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төрөөс олгохоор болсон байна. Үүнд:
- Монгол Ардын Нам - 3,363,948,720₮
- Ардчилсан Нам - 2,568,083,760₮
- ХҮН Нам - 756,799,560₮
- Үндэсний Эвсэл - 376,976,160₮
- Иргэний Зориг Ногоон Нам - 368,303,760₮
- Шинэ Нэгдсэн Эвсэл - 275,940,720₮
- Үнэн Ба Зөв Нам - 161,500,680₮ тус тус олгохоор байгаа юм.
Үүнээс Үнэн ба Зөв нам дээрх санхүүжилтээс сайн дураараа татгалзаж буйгаа Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдсэн. Энэ талаар намын дарга А.Отгонбаяраас тодруулахад "Ард түмний амьдрал хүнд байгаа учир бид төсвийн мөнгийг авахгүй. Сонгуулийн ерөнхий хорооноос олгодог санхүүжилтийг өнгөрсөн жил мөн авахаас татгалзсан. Нийтдээ ₮280 сая орчмыг авахаас татгалзсан" гэлээ.
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сонгуульд мөнгө зарахаа бүгд татгалзаж эх орон, ард иргэдээ аваръя. Монголын ард түмэн бүгд л хэрхэн өрнөж явдагийг мэдэн бас гарах нэг нь өөрсдөө чадлаараа гараг. Одоо сошиал ертөнцтэй нийгэм, цаас хэвлэл тараах шаардлагагүй. төлбөр төлж TV -д суртчилах шаардлагагүй
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Чамд угаасаа олдохгүэй.
Чамд угаасаа олдохгүэй тагжгар минь
Энэ хөдөөний оркийн нам гэж юу байдгийн .Татан буулга.Хогийг хөдөөруу нь хөөж явуул !!!
Энэ чинь харин ерөнхийлөгч баймаар хүүхэд үү.Монголчуудын заяа уг нь өөдрөг байдаг даа.