Улс төрийн мэдээ

С.Мөнхсүх "Рио Тинто"-гийн хатуу байр суурийг төлөөлөх үү, Монголын эрх ашгийг ойлгуулахад жин дарах уу

Хоёрдугаар сарын 1-нд Рио Тинто группийн Зэсийн группийн өсөлт, хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байсан С.Мөнхсүх "Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаа албан ёсоор хүлээж авав.

Түүнийг ажлаа хүлээж авахтай зэрэгцэн "Рио Тинто" компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Кэйти Жексоны Ажлын албаны даргаар "Оюу Толгой" компанийн Гүйцэтгэх захирал асан Дэйрдре Лингенфэлдерийн тэргүүн зөвлөхөөр ажиллаж байсан Г.Өсөхбаярыг мөн томилсон юм.

Рио Тинто групп С.Мөнхсүхийн өмнөхөн ажлаа хүлээлгэн өгсөн "Оюу Толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Дирдре Лингенфелдерийн оронд Гвиней дэх Симанду төмрийн хүдрийн төслийг ахлан ажиллаж буй Крис Эйчитсоныг томилохоор яригдаж байсан юм. Тэрбээр Оюу Толгой төслийн II үе шатны газар доорх олборлолтын төслийн захирлаар ажиллаж байсан туршлагатай нэгэн.

"Оюу Толгой" төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлаар Эндрью Вүүдли, Аманда Торрес, Дирдре Лингенфелдер зэргээр монголын талаас захирал томилж байгаагүй. Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээг хөндөх эсэх агуулга яг энэ цаг үед сөхөгдөж буй тул корпорацийн соёл, дотоод хяналтыг хамгийн сайн барих хүнээр өөрсдийн дотоодын глобал менежерүүдээ томилж буй нь Рио-гийн хувьд хэвийн л практик. Түүнчлэн энэ сонголт нь Монголын талын буюу Ерөнхий сайдын "монгол хүн байх" гэдэг шаардлагатай эг маггүй хослож буй тул энэ удаад Рио Тинто хамгийн боломжит шийдвэрийг гаргасан нь энэ.

Гэхдээ өмнөх захирлуудын жишээнээс харвал Монголд ээлтэй бодлого шийдэл, лобби хийж эхлэх үеэс нь ерөнхийдөө Рио Тинто дараагийн гүйцэтгэх захирлыг томилдог жишиг бий.

Энэ удаад шинээр томилогдсон С.Мөнхсүхийн хувьд Монголын талын ойлголтыг дамжуулагчгүйгээр шууд хүлээн авах, бодит шийдвэрүүдийг гаргах зэрэг хэд хэдэн давуу талууд бий ч Рио Тинто группийн зүгээс Засгийн газрын шахалт, шаардлагуудын хариуд том корпорацийн байр суурийг бүрэн хамгаалж, илэрхийлэх чухал байх нь ойлгомжтой. Ирэх жилүүдэд Рио Тинто зэсийн төсөл рүүгээ гол анхаарлаа хандуулах учир Монголын Засгийн газартай хэрхэн зохицож, хамтарч ажиллах нь олон улсын анхаарлыг татаж буй.

Нөгөө талд Засгийн газраас С.Мөнхсүхээр дамжуулан хүүгийн хэмжээг бууруулахаас авхуулаад УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсголоос гарсан шийдвэрүүдийг Рио Тинто-д бүрэн дүүрэн ойлгуулах, хэлэлцээний уур амьсгалыг зөөлрүүлэх зэрэг анхны Монгол захирал гэдэг утгаар хүлээх хүлээлтүүд өндөр байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
26 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сүүлийн үед ийм том компанид монгол хүн очлоо гэхээр нэг талаар баяртай ч нөгөө талаар үнэхээр дотоод бодлогоо хамгаалж чадна уу эсвэл өмнөх дарга нар шиг зүгээр л дамжуулагч болоод өнгөрөх үү гэдэгт эргэлзээд л сууж байна ард түмний талд зогсоосой гэж л хүсэж байна

Зочин
Зочин

Bi bol ene medee unshaad neg l todorhoi bus medremj avlaa neg talaasaa mongol hun tom alband ochson ni saihan ch nuguu talaasaa uls tur kompani hoyor dund daraagdaad yu hiih bol gedeg asuult tolgoidoos garahgui baina ard irged bid neg ih itgeltei huleej baij bas shantarch ulddeg

Зочин
Зочин

Өмнөх захирлуудыг харахаар эхэндээ их л сайхан юм яриад сүүлдээ компанийн эрх ашгийг л хамгаалаад дууссан санагддаг тэгэхээр энэ удаа ч ялгаагүй байх вий гэсэн болгоомжлол надад бол их байна ер нь манай тал дандаа хожигдоод байдаг нь харамсалтай

Зочин
Зочин

Ер нь бол Рио шиг том корпорацид ажиллаж байсан хүн Монголын талд бүрэн ажиллана гэж найдах жаахан хэцүү санагдаж байна гэхдээ ядаж ойлголцлыг сайжруулж илүү ил тод болгоход хувь нэмэр оруулбал л том амжилт шүү дээ

Зочин
Зочин

Mini bodloor ene hunii nuur deer mash ih huleelt ochij baina zasgiin gazar ch ard tumen ch bugd neg hunii gart buh asuudliig ugchih shig bolood baina tiimees amidral deer bol yug ch uurchlugduhgui ch baih magadlal ih

Зочин
Зочин

С.Мөнхсүх өмнө нь олон улсын түвшинд ажилласан туршлагатай хүн учраас хэлэлцээр дээр арай илүү ухаалгаар хандах байх гэж найдаж байна гэхдээ дан ганц хүний хүчин чармайлтаар ийм том асуудал шийдэгдэхгүй нь ойлгомжтой

Зочин
Зочин

Zarimdaa manai uls uuriin baylagtaa uuriinhuu erh ashgiig hamgaalj chadahgui baigaad mash ih gutardag ene udaagiin zahiral yah bol gedeg n nadad mash ih sonirholtoi baina bas jaahan bolgoomjtoi huleej harj baina

Зочин
Зочин

Надад бол энэ томилгоо улс төрийн дарамттай шууд холбоотой юм шиг санагдсан яг одоо гэрээ хэлцэл яригдаж байгаа үед монгол хүн тавьснаар ард түмний уур бухимдлыг жаахан дарах гэсэн алхам ч юм шиг

Зочин
Зочин

Bi urgelj bodдог manai tom tusluudiin ard baigaa geree heltsel dotor bid uursduu sain unshij oilgodog hun mash tsuuh baih ene tal deer shine zahiral irgedtei il tod haritsval sain l baina

Зочин
Зочин

Зарим хүмүүс шууд л магтаад эхэлж байгааг харахаар арай эрт байна даа гэж бодогдож байна эхлээд бодит үр дүн гаргаж байж л итгэл төрнө шүү дээ дандаа албан тушаал авмагц баатар болгодгоо больмоор

Зочин
Зочин

Өмнөх захирал Монголд нэлээд дассан хойноо л арай эерэг болсон шиг санагддаг тэгэхээр энэ хүн ч бас хэдэн жилийн дараа л жинхэнэ байр сууриа олж магадгүй одоохондоо дүгнэхэд эрт байна

Зочин
Зочин

Ene medeegeer manai uls baylagtaa zahirch chadahgui baigaag dahin neg harlaa gadaad kompani bugdiig shiideed bid zugeer harj suudag shig sanagdaad baidag shine hun irlee geed ih yum uurchlugduhgui baih gej bodoj baina

Зочин
Зочин

Надад бол Засгийн газар энэ хүнийг дамжуулаад бүх асуудлаа шийднэ гэж хэт найдаж байгаа юм шиг харагдаж байна бодит байдал дээр корпорацийн бодлого дандаа давамгайлдаг шүү дээ

Зочин
Зочин

Mini tanihaar iim tom sistem dotroos neg hun garj ireed bugdiig uurchluh mash hund ene bol zugeer l marketing shig haragdaad baina gehdee sain talaas ni harval yaaj ch magadgui

Зочин
Зочин

Ямар ч байсан монгол хэл соёлоо ойлгодог хүн байгаа нь давуу тал байх шүү гаднын дарга нартай ярьж ойлголцох гэж их цаг алддаг байсан байх одоо арай хурдан шийдэгдэх ч юм билүү

Зочин
Зочин

Сүүлийн жилүүдэд Оюу Толгойн асуудал ард иргэдийн итгэлийг их алдсан болохоор энэ удаа жаахан ч гэсэн итгэл сэргээх алхам хийвэл зүгээр санагдана худлаа амлалт битгий өгөөсэй

Зочин
Зочин

Zarim naizuud mini ene hunii tuhai mash ih naidvartai yarij baina bi bol araй l bolgoomjtoi handaj baigaa ehleed ajliin ur dun harna daraa ni shuuge

Зочин
Зочин

Манай улс дандаа сүүлд нь харамсдаг зуршилтай учраас одооноос эхлээд ил тод байдал нэхэж асууж шахаж байх хэрэгтэй иргэд дуугүй байвал юу ч өөрчлөгдөхгүй

Зочин
Зочин

tsalin hanaas

Бат инженер
Бат инженер

Газрын баялагийн төд өдөн хувийг төр буюу МАН авна гэдэг энэ солиотой юмаа болиоч. Ийм байхад Монголд хэн хөрөнгө мөнгөө оруулах юм. Өөрсдөө юу ч хийж чадахгүй, хүнээр юм хийлгэхгүй Яаж улсаа хөгжүүлэх гэсэн улс вэ энэ чинь. Учрал гэж овоо боловсролтой хүү гарав уу даа гэсэн чинь бас л архаг коммунист өвчний бүрэн халдвартай амьтан шив дээ.

mongol
mongol

Энэ хүнээс бид ихийг хүлээх хэрэггүй, яагаад гэвэл тэр зүгээр гүйцэтгэгч, цалин авч байгаа хүн. Тэр хүний буруу ч байхгүй, тэрнээс Монголынхоо төлөө ажилла гэж нэхэх ч эрх байхгүй. Шал дэмий хүлээлт үүсгэх хэрэггүй, өөр арга бодох хэрэгтэй.

Зочин
Зочин

Компанийн гүйцэтгэх захирлын томилгоо...контракт, хөдөлмөрийн гэрээнийхээ заалтын хүрээнд л ажиллана байх

зочин
зочин

идүүрэндээ зүтгэнэ дээ, австралийн цагаач

Зочинүнэн үнэнхүү зочин
Зочинүнэн үнэнхүү зочин

Монголд өгөөжгүй ОТ.г зогсооход ямар ббруугүй дээ...төрд үүрлэсэн хдхн хулгайчид л ашигтай ганц от.ч биш бидгий баялагаар баяжиж бга өгөөжгүй уул уурхайг бүгд.н зогсоох хргтэй тард үүрлэсэн хулгайчид ашиг нь очдог иргэд улс оронд сохор зоос ч наалдахгүй уурхайгаар яахюм..иргэнтэй ч улсдаа ч ашигтай уурхай л хргтэй..ер нь эх орноосоо урвасан улсаа зарсан нөхдүүд.г хатуу цээрлүүлэх бүх хөрөнг.н хурааж улсаа цэвэрлэх болсох шүү!!монголчууд дээр үеээсээ урвагч нарыг маш хатуу цээрлүүлж дра үедээ хатуу сургамж өгдөг бсн энэ ч зөв байж ер нь хмтуухан хэлэхэд энэ улс их цэвэрлэгээнд орох болсон шүү..одоо төрд бга аль ч нам энэ бохирдсон нийгмийг цэвэрлэхгүй шүү!!!шинэ шударга монгол төр л ард түмэн л улсаа авч явах байх...бидний өвөг дээдсийн үлдээж өгсөн их баялаг хдхн хулгайчын гараар гадагшаа урсаж бгад үнэхээр их харамсаж бна даа!!!!!

Зочин
Зочин

OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger

зочин
зочин

хэрэггүй хог

Холбоотой мэдээ

Back to top button