МҮЭХ-ноос боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үндсэн цалин нэмэгдсэн боловч 30 хувийн болон зэргийн нэмэгдлийг өмнөх цалингаар тооцож олгосон байна. Түүнчлэн зарим нэмэгдлийг хассан зэрэг нь бодит орлогыг өсгөх бус бууруулан хохироож буй алдаатай тооцооллыг яаралтай арилгах шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн билээ.
Улмаар дараах шийдвэрүүдийг гаргасан байдаг. Үүнд,
- Үндсэн хуулийн цэцэд нэхэмжлэл гаргах;
- Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд “Сонирхлын маргаан" өрнүүлэх;
- Шаардлагатай тохиолдолд тэмцлийг үндэсний хэмжээнд зохион байгуулах бэлтгэл хангахаар тогтсон байна.
Тэгвэл дээрх асуудлаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн дарга Ч.Нарантуяагаас тодруулахад "Одоогоор холбогдох хууль, тогтоомжийг судалж байна. Ерөнхий сайд болон УИХ-ын даргад албан бичиг шаардлагыг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй. Тиймээс шүүхийн байгууллагад хандах болон бусад боломжит хувилбарыг судалж үзнэ.
-Ахин жагсаал цуглаан зохион байгуулах уу?
-Жагсах эсэхийг бүх нийтийн хурлаар шийднэ. Одоохондоо нийтийг хамарсан хурал хийгээгүй байгаа. Хэрэв үр дүнд хүрэхгүй, эмч, эмнэлгийн ажилчид маань дэмжих юм бол ахин жагсахыг үгүйсгэхгүй.
-Эмч, эмнэлгийн ажилчдын үндсэн цалин нэмэгдсэн гэсэн. Харин нэмэгдэл цалин хөлсийг хасаж олгосон асуудал гарсан юм уу?
-Энэ талаар бид эмч, эмнэлгийн ажилтнуудаас санал авсан. Хэлцлийн дагуу үндсэн нэмэгдсэн нь үнэн. Гэхдээ 30 хувийн нэмэгдлийг олгохдоо өмнөх нэмэгдээгүй цалингаар бодож байна гэх гомдол их ирж байна. Мөн бусад цол, зэргийн нэмэгдэл болон бусад нэмэгдлийг олгохгүй байгаа ч тохиолдол гарсан тухай санал ирсэн.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цалин нэмэгдээл бүх юм дагааад өсдөг хэзэээч цалингииин шунал дуусахгүй
Цалин өсөхгүй бол жирийн иргэд ядаж хэвийн түвшинд амьдрах тухайд мөрөөдөх ч хэрэггүй!
ЭВИЙДЭЭ ХЭДЭН МУУ БАГШ НАР МИНЬ ИНГЭЖ ХУЛХИДУУЛАХ ГЭЖ АМЬДРАЛ МЭДЭХГҮЙ ХУВЬ АМБИЦТАЙ НАМЫХАА СУГАНЫ ҮС.МАН н КНОПЧИН САЙДТАЙ БОЛСНООС ХОЙШ ЭНЭ БАГШ НАР ҮНЭНДЭЭ НАР ҮЗСЭНГҮЙ ШҮҮ.БАГШ НАРАА НАРТ ЕРТӨНЦӨД БАЙХГҮЙ НАНДИН САЙХАН АЛБА ГАГЦХҮҮ БАГШ ХҮМҮҮНД ЗАЯАЖЭЭ ГЭЖ БИ ХЭЛЭЭД БАЙГАА ШҮҮ.ТЭГВЭЛ ОДОО АЗИЙН МОНГОЛД БАГШ БОЛСОНДОО ХАРАМСАН ГАШУУДАХ ИЙМ ЦАГ ҮЕ ИРЛЭЭ ШҮҮ ДЭЭ ЦАГААН САР БОЛЛОО БОДОХООС УЙЛМААР БОЛЖ БАЙНА ХҮМҮҮСИЙН ЖИШГЭЭР УЛАМЖЛАЛТ БАЯРАА ТЭМДЭГЛЭМЭЭР БАЙДАГ ГЭТЭЛ МӨНГӨ БАЙХГҮЙ.ӨРӨӨ Ч ЛИЗИНГЭЭ Ч ТӨЛӨӨГҮЙ БАНКНААС БАЙНГА ДАРАМТАЛЖ ЗАЛГААСТАЙ.ДЭНЖИЙН МЯНГА ГАРААД УХААН АЛДАЖ УНААД.ТҮРГЭНЭЭР ЭМНЭЛЭГТ ОЧСОН ОЛОН АХМАД БАГШ НАР МААНЬ БАЙГАА ШҮҮ.ЯДАЖ БАЙХАД ТЭР МАХНЫ ЧЕНЖ АВГАЙЧУУЛ ЯМАР АЙМААР ХЭРҮҮЛЧ ДООД АМ ДЭЭД АМ ХОЁР НЬ БАРАГ НИЙЛЦЭН ГАРУУД БАЙДАГ ЮМ ОДОО БИДЭНД ГАНЦХАН ЗАМ ҮЛДЛЭЭ ДАХИН ХУГАЦААГҮЙ АЖИЛ ХАЯЖ ТӨРИЙН ОРДОН ДОТОР ХООЛ УНД ИДЭЭД ХИВСЭН ДЭЭР НЬ ХЭВТЭХ ИЙМ Л СОНГОЛТ ҮЛДЛЭЭ ТА НАР БИДЭНД СОНГОЛТ ҮЛДЭЭСЭНГҮЙ МОНГОЛ ОРНЫ ӨНЦӨГ БУЛАН БҮРТ БАЙГАА ЭРХЭМСЭГ БАГШ НАРАА ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН АЖЛАА ХАЯЦГААЯ ШАВЬ НАРАА ГЭРТ НЬ ХАРИУЛЬЯА АРАЙ ХЭТЭРЛЭЭ
Цалин нь нэмэгдсэн бол болоо шүү дээ дахиад нэхэл дагал хийгээд яахав дээ.
Цалин нэмсэн гэж хэлж байгаач Нэмэгдлийг нь хасахаар Авах гар дээр ирэх цалин өмнөхөөсөө бага шахуу болдог ..
Төр засаг тийм л тоглолт хийж Иргэдээ басан дормжилж байна
Гарчиг нтр гайхалтай