Гадаад мэдээДЭЛХИЙ

Леброн Lakers-ээс явахад бэлэн гэж NBA-ын дотоод эх сурвалж мэдээлэв

Леброн Жеймс Lakers-т тоглох хугацаа удахгүй дуусах гэж байгаа бололтой. NBA-ын дотоод эх сурвалж Жейк Фишер даваа гарагт /2026.02.02/ лайвстрийм хийхдээ “Lakers Леброныг ардаа орхин, Леброн ч мөн Lakers-ээс явахад бэлэн болсон гэж би бодож байна” гэж хэлжээ. Фишерийн бодож буйгаар тэд зургаадугаар сард гэрээгээ дуусгаж магадгүй байна.

Жеймс 2018 оноос хойш Lakers-т тоглож байгаа. Долоон жил гаруй тус багийн өмсгөлийг өмсөхдөө тэр дунджаар 26.3 оноо, 8.0 оновчтой дамжуулалт, 7.8 самбараас бөмбөг авсан үзүүлэлттэй тоглож байна. Жеймс 2020 онд Lakers NBA-ын аварга болоход хувь нэмэр оруулсан билээ. Гэвч Lakers-ын дарга Жени Басстэй түүний харилцаа өнгөрсөн жилүүдэд муудсан гэх мэдээлэл сүүлийн долоо хоногуудад явах болсон. Басс Жеймсийн амин хувиа хичээсэн байдлаас залхаж, түүнийг Lakers-ын аврагч мэт зарим хүн үздэг байсанд дургүйцдэг гэж эх сурвалжууд мэдээлжээ. Жеймс тэдгээр мэдээллүүд сэтгэл санааг нь зовоохгүй байна гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Fox Sport

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button