
Сар шинийн баярт зориулсан барилдаан чансаагаараа Үндэсний их баяр наадмын дараа орох хэмжээний нэр хүндтэй барилдаануудын нэг. Жил бүрийн битүүний өдөр болдог тус барилдаан анх 1963 онд "Нэгдэлчдийн баярын барилдаан" нэртэйгээр зохиогдож байсан юм. Цагаан сарын барилдаанд хамгийн олон удаа түрүүлсэн бөх бол дархан аварга Б.Бат-Эрдэнэ бөгөөд нийт 13 түрүү нэг үзүүрлэсэн бол Б.Баянмөнх аварга найман түрүү дөрвөн үзүүртэй удаалдаг. Энэ цагт барилдаж байгаа бөхчүүдээс Улсын аварга О.Хангай хоёр түрүү, хоёр үзүүр хүртсэн байдаг.
Бөхийн хорхойтнуудын хуруу даран хүлээдэг барилдаануудын нэг яахын аргагүй цагаан сарын барилдаан билээ. Тухайн жилд улсын цолны босго алхах аймгийн цолтнууд, цолоо батлах цааш ахиулах бөхчүүдийн өнгө, бэлтгэл сургуулилтыг шинждэг наадмын өмнөх их сунгаа гэж хэлж болох юм. Мөн төдийлөн заалны барилдаанд гараад байдаггүй аварга, арслангууд барилдаанаа хүндэтгэн ирж зодоглодог нь энэ барилдааны бас нэгэн чимэг болдог.
Том барилдаанд том цолтнууд шахаж сайн барилддаг. Бөхийн холбооноос зохион байгуулсан барилдаануудад гаргасан амжилтаар чансаа оноог Дэвжээ.мн сайт гаргадаг. Тус чансааг Улсын заан Б.Бат-Өлзий 4500 оноотойгоор тэргүүлж байгаа бол улсын арслан Э.Батмагнай 4050, заан С.Сүхбат 4050, арслан Ц.Бямба-Отгон 3650, аймгийн арслан М.Баяржавхлан 2750 оноогоор эхний таван байранд жагсаж байгаа юм. Үүнээс үзвэл заалны барилдаануудад олон хүнд унаагүй, унадаггүй Э.Батмагнай болон Б.Бат-Өлзий нар яах аргагүй түрүү үзүүрт яригдах нь зүй.
Чансаа оноог тэргүүлж буй "баавгай" заан 2018, 2023 онуудад цагаан сарын барилдаануудад түрүүлж байсан. Бүхий л заалны барилдаанд Б.Бат-Өлзий заан шөвгөрөхгүй байх нь нүдний гэм болсон. Барилдсан барилдаан бүхэндээ индэр өөд гардаг түүнийг энэ жил ч гэсэн дээшээ барилдах гэж үзэгчид хүлээж байсан ч нэгийн даваанд сумын заан Д.Мөнхтулгад тахим буулгасан. Түүнчлэн удамд бөх Д.Мөнтулга хоёрын даваанд түрүү бөхөөр нэрлэгдэж байсан залуу арслан Б.Орхонбаярыг өвдөг шороодуулж таавар эвдсэн. Мөн сумын заануудын барилдаанд түрүүлээд байсан М.Өсөхбаяр нэгийн даваанд улсын гарди Ө.Бат-Орших, хоёрын даваанд улсын арслан Ц.Содномдорж нарыг өвдөг шороодуулаад буй.
Улсын наадмын долоогийн даваа хүртэл хөлс гаргалгүй барилдсан Э.Батмагнай арсланд цагаан сарын барилдааны түрүү л дутуу байгаа. Тэрбээр Улсын баяр наадам, Ерөнхийлөгчийн цом гэх мэт чансаа өндөр барилдаануудад түрүүлсэн амжилттай. Хэзээний түргэн шуурхай барилддаг Э.Батмагнай энэ жилийн цагаан сарын барилдаанд түрүүлэх магадлал тун өндөр байна. Мөн тэрбээр улсын наадмаас хойш зургаан бөхөд л тахим буулгаад байгаа. Тодруулбал, аймгийн хурц арслан Д.Алтанцоожид хоёр удаа, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Б.Орхонбаяр, начин Л.Энхсаруул, аймгийн арслан Н.Амгаланбаатар, харцага Б.Ренчинжүгдэр нарт тус тус нэг удаа унажээ.
Сүүлийн хоёр жил цагаан сарын барилдаанд дараалан түрүүлээд буй аварга О.Хангай чансаа оноогоор 12-р байранд байгаа. Гэсэн ч аварга цолны ааг, эрэмбээр барилдаан таарах бөхчүүдээ амлан төвөггүй дээгүүр даваанд гараад ирэхэд гайхах зүйлгүй. Хашир аварга давхар золгооны барьцаас дархан мэхээ даалгасаар гурав дараалан түрүүлэхийг үгүйсгэх аргагүй юм.Мөн энэ цагт үед барилдаж байгаа бөхчүүдээс Сар шинийн барилдаанд хамгийн өндөр амжилт үзүүлсэн бөх бөгөөд хоёр түрүү, хоёр үзүүр хүртээд байгаа.
Бөхчүүдийн чансааны хоёрдугаар байрт байгаа Улсын арслан Ц.Бямба-Отгон байгаа. Тэрбээр богино хугацаанд өндөр амжилт гаргасан, барилдааны авьяастай нэгэн. Түүний дархан зүүн ташаанд олон бөх унасан. Иймд арслан Сар шинийн бөхийн барилдааны таамагт зүй ёсоор нэрлэгдэх юм.
Жил бүр аймгийн цолтон цахиур хагалж бөхийн таамаг эвддэг "моод" үүсчхээд буй. Өнгөрсөн жил аймгийн арслан Ш.Отгонтөгс их шөвөгт үлдэж олон хүний таамгийг эвдсэн. Тэгвэл энэ жил аймгийн хурц арслан Д.Алтанцоож даваа бүрт тунасаар үзүүр түрүүнд үлдэх магадлалтай. Өрсөлдөгч бөхөө "муутгаж" хаядаг нь түүний барилдааны онцлог. Хурц арслан дөрвийн давааны нугалаанаас эхлэн хүнд барилдаан хийсээр үзүүрт очиж мэднэ. Бөхийн хорхойтнууд ч түүнийг улсын том цолтон болно гэж ярьцгаадаг. Тэрбээр энэ жил аймгийн цолтноо төлөөлж цахиур хагалж мэдэх юм.
Ингэвэл их шөвөгт О.Хангай, Э.Батмагнай, Ц.Бямба-Отгон, Д.Алтанцоож нар үлдэх нь. Хэрэв таамгаар болбол О.Хангай аварга Д.Алтанцоожийг амлаж, хоёр арслан тунан барилдана. Улмаар Э.Батмагнай, Д.Алтанцоож нар түрүү булаалдаж Э.Батмагнай түрүүлж магадгүй юм.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдаанд түрүү, үзүүр, их шөвөгт үлдсэн бөхчүүдийн мэдээллийг хүргэж байна.
2025 оны Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд:
- Түрүү: У.АВ О.Хангай
- Үзүүр: У.З М.Лхагвагэрэл
- Шөвөг: У.А Б.Орхонбаяр
- А.А Ш.Отгонтөгс
2024 оны Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд:
- Түрүү: У.АВ О.Хангай
- Үзүүр: У.З Б.Пүрэвсайхан
- Шөвөг: У.АВ П.Бүрэнтөгс
- У.Н Д.Амарсайхан
2023 оны Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд:
- Түрүү: У.З Б.Бат-Өлзий
- Үзүүр: ДАЯ.А Н.Батсуурь
- Шөвөг: У.АВ О.Хангай
- У.З М.Лхагвагэрэл
2022 оны Сайжруулагч хэмээх усан барс жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд:
- Түрүү: А.З Э.Мөнхжаргал АР
- Үзүүр: У.З Б.Пүрэвсайхан ХО
- Шөвөг: У.ГМ.Бадарч АР
- У.ХТ.Баасанхүү УВ
2019 оны Урвуулагч хэмээх шороон гахай жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд:
- Түрүү: У.АР Р.Пүрэвдагва Ар
- Үзүүр: У.АР Ц.Содномдорж Хө
- Шөвөг: У.АВ Н.Батсуурь Ув
- У.АВ С.Мөнхбат Ув
2018 оны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд:
- Түрүү: У.Х Б.Бат-Өлзий Хо
- Үзүүр: У.АР П.Бүрэнтөгс Ув
- Шөвөг: У.АВ Ч.Санжаадамба Ар
- У.АР Ц.Содномдорж Хө
2017 оны Алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан барилдаан:
- Түрүү: У.АВ Ч.Санжаадамба Ар
- Үзүүр: А.А О.Хангай Хо
- Шөвөг: У.Г Б.Гончигдамба За
- У.Х Ц.Содномдорж Хө
2016 оны Муу нүүрт хэмээх гал бичин жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд:
- Түрүү: У.Х Ц.Содномдорж Хө
- Үзүүр: У.АВ Г.Эрхэмбаяр Сэ
- Шөвөг: У.Х Н.Батзаяа Хо
- У.Н Т.Баасанхүү Ув
Б.АЗЖАРГАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Орхонбаярыг бүр дурсах ч үгүй айн? Алтанцоожыг арчаад л хаяаа биз дээ. Магнайг чинь даваа л биз дээ.
Харин тиим орхонбаяр бас Бямбаотгон бн
Баялагийн хулгайч мсиэс-н хөлсний тролл бөх түрүүлэхгүй. Өсөхбаяр бсан бол баттай түрүүлэх байв
Orhonbayar turuulj Batmagnai uzuurlene.
Батмагнай 2даваанд өвдөг шороодоно
ХЭН БАТМАГНАЙГ ТҮРҮҮЛНЭ ГЭЭД ГУЦААД БАЙГААН МАНАЙ АЙМГИЙН БӨХ ОРХОНБАЯР ТҮРҮҮЛНЭ МЭД ҮҮ? БАТМАГНАЙ 3 ДАВААНД ТЭНГЭР ХАРААД ГЭРТЭЭ ХАРЬЖ БУУЗАА ИДНЭ ЗА БАТМАГНАЙГ ГУРВЫН ДАВААНД ӨСӨХБАЯР АРСЛАН АВААД ЧУЛУУДЧИХНА.ИЙМ Л БАЙНА ШӨВГИЙН ДӨРӨВТ БААВГАЙ ЗААН ӨСӨХӨӨ АРСЛАН ЛХАГВАГЭРЭЛ АРХАНГАЙН ХОТОНТЫН МӨГИ ЖАГИ ҮЛДЭНЭ.БААВГАЙ ЗААН ӨСӨХӨӨ ХОЁР ҮЗНЭ БААВГАЙ ӨСӨХӨӨГ ДАВХАР ХАМЧИХНА ОРХОНБАЯР ХОТОНТЫН МӨГИ ЖАГИГ ӨЕХИЙЛДӨНӨ.ИНГЭЭД ҮЗҮҮР ТҮРҮҮ ҮЛДЭХЭД МАНАЙ ОРХОНБАЯР ГЭР ЛҮҮГЭЭ ЗАЛГААД ХАЙРАА БУУЗАА ТАВЬЧИХАА БИ ЭНИЙГ ШИДЧИХЭЭД ОЧЛОО ТЭГИЙШТ.БААВГАЙ ОРХОНБАЯР ХОЁР БАРЬЦ СОНГООД ОРХООНОО ДАВХАР ШУУДАГНААС ӨРГӨЖ БАЙГААД ЧУЛУУДЧИХНА.ИНГЭЭД БААВГАЙ ЗААН ГЭРТЭЭ ОЧООД 60 БУУЗ ИДСЭНЭЭР ЭНЭ БАРИЛДААН КОНЕЦ ФИЛМА
СҮХБАТ ТҮРҮҮЛЖ ОРХОНБАЯР ҮЗҮҮРЛЭНЭ
Orxonbayar tvrvv batolzii vzvvr
Орхонбаяр яацын
Батмагнайн фэн ухаантай гар юмуудаа бөх мэддэг юмуу
Уурхайн хужаа түрүүлж, замасагны бийтнам үзүүрлэнэ
Орхонбаяр түрүүлж Батмагнай үзүүрлэнэ.
Өө хэн ч түрүүлсэн яадаг юм бэ? сайхан үзэх хэрэгтэй сэтгэдэл харсан чинь галзуучууд их хуцжина тэгвэл аймаг аймгаараа талцаад зодоон нүдээн хийцгээеэ битүүний бөх барилддаг өдөр бөхийг өргөөндөө зодооноо эхлүүльеэ.Манай Сэлэнгийхэнийг барах уу? ямар ч үед Сэлэнгийн гарууд босоо явсан юм жинхэнэ лаана шүү .Гөлөгнүүдээ аятайхан байгаарай өнөөдрөөс эхлэн гудамжинд таарсан Баянхонгорын угшилтай нохойнуудыг нам нам чаахаа амлая яах нь вэ? хөөш дуугүй байсан чинь даварцан байнашт гөлөгнүүд
Таахад бэрх барилдаан болно доо таамаг төөрнө тэр бол тодорхой
За битгий шаагаад бай хөөрцөн допингтой мсэсийн бацаан одоо хол явахгүй
Бат-Өлзий үзүүрлэж Орхон баяр түрүүлнэ
Орхон баяр түрүүлнэ.
Алтанцоож түрүүлж Амгаланбаатар үзүүрлэнэ
Орхонбаяр түрүүлэх байх өө
Залуу бөх түрүүлэн
Өсөхбаярыг барилдуулаачээ
Цагаан сараар Оюунболд их сайн дээгүүр барилдана шүү. Үзүүр түрүүнд үлдэнэ. Харж байгаарай.
Орхонбаяр түрүүлж Бямбаотгон үзүүрлэнэ
Батөлзий түрүүлэх болноо цагаан сараар ч тэр наадмаар ч тэр од нь гүйчихсэн байгаа даа мундаг заандаа
Батмагнай Орхоо хоёр таамгийг эхэнд өрхангайн монхор хамарт Хэнтийн Батмагнайг унагаадаг хоёрт боломж бий оролдлого сайт оройд нь хүрнэ. 5.6.7.8-р Хангай.Басу.Бүрэнтөгс.Батзориг. хоёр Гарьд ер нь өвөл бөхчүүдийн хамаг юм нь тэгширчихдэг
Хэдэн алайлигч аль энэ ч давсанч яаадаг юм худ лаларууд ийм бөхчүүд гэж байдаггүй байхаа бүгэд допин шаацан инээдтэй гарууд шүү бат магнай бол надварта допин шаацан эвгүй гар лда бүтэхгүй лаларууд зайлаа
Лизин төлөх биш цагаан сар бөхөөр ямар ацаа хийхэв дээ
Батмагнай тзрүүлж Бямба-Отгон үзүүрлэнэ
Сүхбат түрүүлж, алтанцоож үзүүрт үлдэнэ.
Арслан Орхонбаяр сайн барилдана аа. Харж л байгаарай.
Орхонбаяр Бямбаотгон Батмагнай Батөлзий Лхагвагэрэл Сүхбат Алтанцоож Төмөрцоож Амгаланбаатар байна байн гоё барилдаан болох байхаа
цаанаас нь тэгээд тохируулсан юмуу,