НИЙГЭМНийгэм мэдээ

Комедиан Д.Амартүвшин: Бүтэн шил виски авах ч хүнгүй болсон учир дампуурлаа зарлалаа

Комедиан Д.Амартүвшин дөрвөн жил ажиллуулсан "Liberty Pub" үйлчилгээний газраа татварын дарамт, эдийн засгийн хүндрэл болон түрээсийн үнэ өссөнтэй холбоотойгоор хаахаар болсон байна. Энэ талаар түүнээс тодруулахад "Дөрвөн жил ажиллуулсан газрынхаа хаалгыг хааж байна. Ер бол дампуурлаа зарлаж, цааш үйл ажиллагаа явуулахгүй боломжгүй боллоо. Манайх нэг зохион байгуулагч, хоёр зөөгч гэсэн цомхон бүтэцтэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Эдийн засгийн хүндрэл болон түрээсний үнэ огцом өссөн учир дампуурлаа.

-Танай ААН сард хэдэн төгрөгийн татвар өгдөг байсан бэ?

-Сар бүр харилцан адилгүй хэмжээний татвар төлдөг байсан. Тухайн сар олсон орлогынхоо хэмжээгээр татвар төлнө. Ер нь бол долоо, наймдугаар саруудад орлоггүй байдаг. Сүүлийн саруудад эдийн засаг хямралтай байгаа нь эрс мэдэгдсэн. Жишээний манай уушийн газар үйлчлүүлэгч орж ирээд бүтэн шил виски авах нь өдрийн од мэт болсон.

-Дампуурлаа зарлахад иргэдийн худалдан авах чадвар багасан нь нөлөөлсөн байх нь?

-Татвар, өндөр түрээс, орлого буурсан зэрэг нь шууд нөлөөлсөн. Мөн ус, ундаа, архи пиво зэргийг нийлүүлдэг хамтрагч олон байгууллагууд байсан. Тэдний нөхцөл байдал хүндэрсэн нь манайд шууд нөлөөлсөн гэхэд болно. Ер нь улс, орны эдийн засаг хүнд, иргэд мөнгөгүй байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
сайхан2
сайхан2

Баяр хүргэе, мөнгөгүйдээ биш архи уудаг залуус байхгүй болсон шүү дээ.

ган
ган

Ард олныг тэр тусмаа залуусыг архиар хордуулж донтуулах бизнес дампуурч нэг ч гэсэн муу үйлийн үүд хаагдсан гэдэг нь нэг талдаа маш сайн мэдээ байна.

zochin
zochin

maniigaa bodvol maazraad amidarchih bailgui de

Зочин
Зочин

Оюунэрдэнэ муу бна гээд орилоод байсан биздээ тэр үе одоогоо нэг харьцуулахад гэмгүй шүү

Зочин
Зочин

Маш харамсалтай юм болжээнээ хайран сайхан бээзнэс ингээд сөнөлөө гүн эмэгнэл илэрхийльеэ

Зочин
Зочин

Tegehdee ediin zasag hund bn. Baraa hudaldan awahcharvartai ch hun alga. Niiteeree bayan bolohgui bol heseg humuus ni bayajihaar l iim yum bolj bgaan

Зочин
Зочин

Болж болжээ байна ийм газар олон болоосой

Зочин
Зочин

Дарга нараас асуу

зочин
зочин

Иргэн Амартүвшин хэдэн их наядын ашиг хийчихээд юугаа хуцаад байгаа лалар вэ Амартүвшин мэтийн архины ченжүүд дампуурана гэж юу байхад тийм биз дээ

Монгол
Монгол

Новшийн алиа салбадай юу ч хийж чадахгүй

WeeklyShowEnjoyer
WeeklyShowEnjoyer

Baahan tulee garuud gol msg-n oilgohgui hohine gj chajin hahah. Ene hunii business yaah ve padli alga ugasa pubtai bsn bgagui amidrch chadvartai hun. Gol msg ni uls ornii ediin zasag hund baina geed baigan bishuu erguu har ********

Зочин
Зочин

Haana baidgiinn medsen bol ochih l bailaa kkk

Зочин
Зочин

Dajgui medee bna

Gen Z
Gen Z

Мөнгөгүйдээ биш. Иргэд архи дарс зугаа цэнгэлд үрэхээ больж байгаа юм. Нэг үеээ бодвол залуус их ухаалаг болж архи пивоноос бүрэн татгалздаг болсон. Эрүүл ухаанаар хооронд ярьдаг болсон. Архи пиво моодноос гарч байгаа юм. Монгол гэлтгүй гадны орнуудын залуус ч баар паб лоунжнаас илүү фитнес ном унших зэрэг цагаа зарцуулдаг болоод удаж байна. Тэгэхээр мөнгөгүй дээ дэмий юманд мөнгө үрэхгүй болсон.

Холбоотой мэдээ

Back to top button