Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин ОХУ-ын хоёр дахь уулзалтын эхний өдөр үр бүтээмжтэй өнгөрлөө гэжээ

Украин болон ОХУ-ын албан тушаалтнууд Абу Даби хотноо АНУ-ын зуучлалаар хоёр дахь удаагаа хэлэлцэж байна. Хоёр тал уулзалтын эхний өдөр /2026.02.04/ үр бүтээмжтэй өнгөрсөн гэж Киевийн ахлах хэлэлцэж хэлжээ. Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн дарга Рустем Умаров “Ажил бодитой, үр бүтээлтэй явагдаж, тодорхой алхмууд болон практик шийдлүүдэд чиглэсэн” гэсэн юм. Дэлхийн II дайнаас хойш Европт гарсан хамгийн том дайн эхлээд дөрөв гаруй жил өнгөрөөд байна.

Уулзалтын талаар мэдээлэлтэй АНУ-ын албан тушаалтан хэлэлцээг мөн үр бүтээлтэй явагдсан гэсэн юм. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский шөнө бүр хийдэг видео мэдэгдэлдээ, энэхүү хэлэлцээ дайныг үргэлжлүүлэх шинэ боломжийг ОХУ-д гаргаж өгөлгүй жинхэнэ энх тайванд хүргэх хэрэгтэй гэжээ. Зеленский “Нөхцөл байдал сайжирч дайныг дуусгах, энх тайван руу чиглэж байгаа гэдгийг Украин дахь иргэд мэдрэх хэрэгтэй” хэмээсэн байна. Зеленский хэлэлцээ эхлэхээс өмнө ОХУ өнгөрсөн долоо хоногт АНУ-ын зуучилсан эрчим хүчний бүтцэд цохилт өгөхгүй байх хугацааг ашиглан зэвсгээ цуглуулж, мягмар гарагт /2026.02.03/ урьд өмнө нь байгаагүй өндөр тоотой баллистик пуужингаар цохилт өгсөн гэж буруутгасан.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЗА ОДОО НААД ДАЙНАА ЗОГСОО ГӨЛӨГНҮҮДЭЭ АРАЙ Л ХЭТЭРЛЭЭ ШҮҮ БАЙЛДААЛ ПУУЖИНДААЛ ХӨӨРХИЙ МУУ УКРИАНУУД ЦАХИЛГААН БАЙХГҮЙ ГАДАА ГАЛ ТҮЛЦЭН БОЛЖМОР ШИГ ТОЙРООД СУУЦАН ЭР ЭМ ХӨГШИН ЗАЛУУГҮЙ ДУЛААЦАХ ГЭЖ АРХИ УУСААРААН БАЙГААД УЛС ДАЯАРАА АРХИЧИН БОЛЖ ДУУСЛАА.

Холбоотой мэдээ

Back to top button