Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин, Владимир Путин хоёр видео дуудлага хийжээ

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хоёр лхагва гарагт /2026.02.04/ видео дуудлага хийж хоёр улсын харилцаагаа сайшаасан байна. ОХУ-ын төрийн телевиз дамжуулснаар Путин Москва, Бээжингийн харилцаа нь олон улсад нэмэгдэж буй тодорхойгүй байдлыг тогтворжуулагч чухал хүчин зүйл болж байна гэжээ. Мөн тэрбээр хоёр улсын эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай, стратегич гэж сайшаасан байна.

Ши Жиньпин хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхийн тулд томоохон төлөвлөгөө боловсруулахыг уриалжээ. Тэрбээр БНХАУ, ОХУ-ын харилцаа зөв чиглэлд урагшилж байна гэсэн юм. Ши Жиньпин “Хоёр тал энэхүү түүхэн боломжийг ашиглан, өндөр түвшний харилцаагаа нягт хадгалж, олон салбарт практикийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн байна. 2022 оны хоёрдугаар сард Украины дайн эхлэхээс өмнө БНХАУ, ОХУ хоёр хязгааргүй түншлэлийн харилцаа үүсгэснээ зарласан. Дайн эхэлснээс хойш БНХАУ ОХУ-ын эдийн засгийн амин тулгуур хэлбэрээр ажиллаж ирсэн билээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МИНИЙ МУУ ХОЁР АХ ЭНЭ ЗУН ИРЭЭРЭЙ ХОРХОГ БООДОГ ХИЙЖ ӨГНӨӨ ХАМТ СУУЖ ГАНЦ НЭГ ЮМ УУЦГААЯ ГУРВУУЛАА УУЛЗСАНГҮЙ УДЛАА ШҮҮ

Холбоотой мэдээ

Back to top button