Улс төрийн мэдээ

"Алтаа хөдөлгөе" гэх Г.Дамдинням, Б.Даваадалайгийн мессеж

Ерөнхийлөгийн Эдийн засгийн бодлогын зөвлөхөөс "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захиралын үүрэг гүйцэтгэгч рүү "гулссан" Б.Даваадалай саяхан хэвлэлүүдэд өгсөн тодруулгадаа "Алтны үнэ 5300 ам.доллар давж байхад Монгол Улс алтны ордуудаа эргэлтэд оруулж, алт тушаалтыг 20 тонноос давуулах хэрэгтэй" гэв.

Харин Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд Г.Дамдинням "Алтны үнэ түүхэн дээд амжилтад хүрээд байдаг, бид нар алтан дээр суусан гуйлгачин болоод байдаг. Хөдөлж чаддаггүй, яаж хөдөлгөх вэ. Ерөнхий сайдаас төсвийн орлогыг нэмэгдүүлэх үүрэг өгөөд байдаг. "Эрдэнэс Монгол" нэгдлийн харьяанд байгаа алтны төслүүдийг хэрхэн ашиглах талаар чиглэл гаргаж ажиллах нь зүйтэй" гэх байр суурийг илэрхийлэв.

Гэтэл бодит байдал дээр, бүртгэлтэй компаниудаас жилд ойролцоогоор 10-аас дээш тонн буюу 2024 онд гэхэд 13.9 тонн алт, үнэт металлын арилжаа эрхлэгчдээс 2.5 тонн алтыг Монголбанканд тушаажээ.

2023 онд 22 тонн алт худалдан авсан бөгөөд энэ нь валютын нөөцийг ойролцоогоор 1.5–2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн гэсэн тооцоо бий. Гадаад валютын нийт нөөцийг 5.2 тэрбум болгоход голлох үүргийг алт эзэлсэн. Гэтэл 2023 оноос алт тушаалт жил ирэх бүр буурч, 2025 онд доод түвшиндээ хүрсэн.

Энэ нь жил ирэх бүр Монголбанканд алт тушаалт буурч байгааг илтгэж буй юм.

2025 оны УИХ-ын намрын чуулганаар "Алт 3" хөтөлбөрийн 46,47 дугаар тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай яригдаж улмаар МУ-ын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улсын Их Хурлын энэхүү тогтоолд хэсэгчилсэн хориг тавьсныг хэлэлцэж дэмжсэн.

Гэхдээ 6-р сард нь Засгийн газар дээр хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд тогтоол гарчихсан байсан юм. Үндсэн орд дээр таван лиценз бийг эргэлтэд оруулъя, өмнө нь нөхөн сэргээлтийн 50 хувь дээр барьцаа оруулдаг байсан бол одоо 100 хувь болгоно. Өмнө нь АМНАТ-ийн хөнгөлөлт өгдөг байсныг байхгүй болгох зэргээр "Алт-3" хөтөлбөрийг явуулах агуулгыг ярьж байв.

Ингээд хэсэгчилсэн хориг тавигдсаны дараах одоогийн агуулга нь, тусгай хамгаалалттай газрын асуудлыг хөндөхгүйгээр алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулах юм. Ингэхээр тусгай хамгаалалтын газруудад багтсан алтны ордуудаас бусад ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж байгаа хэрэг.

Хэрвээ хөтөлбөрийг бүтнээр нь хэрэгжүүлбэл, шороон ордын нийт алт тушаалт хоёр жилийн дотор 20-30 хувь өснө, алтны 45 үндсэн ордоос 130 гаруй тонныг тушаах, үүнээс АМНАТ-өөр ч 500 тэрбумыг олох боломж бий гэгдэж байсан юм.

Иймээс салбарын сайд болоод "Эрдэнэс Монгол"-ын захирлын хувиар Засгийн газрын үүрэг чиглэлийн дагуу алт хөтөлбөрөө хэрэгжүүлье гэдэг мессежээ илүү хүргэж байгаа нь "Алт-3"-ыг урагшлуулъя гэсэн утга биз ээ.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Алтны үнэ өссөнөөр л валютын нөөцийн тоо нэмэгдсэн харагддаг. Тэрийг Монгол банкны байгуулсан гавьяа мэт ярьж өөрсдийгөө магтана.

Зочин
Зочин

ЗА АЛТАА ХӨДӨЛГӨЖ БАЯЖИХ ЮМ БАЙНА ШҮҮ ЭНЭ ХӨТӨЛБӨРӨӨ ЗӨВ ХӨГЖҮҮЛЭХ АВААС ЭХ ОРНЫ ЭДИЙН ЗАСАГТ ТОМ НЭМЭР БОЛНО ШҮҮ.ГЭВЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГУУД ЭРХ МЭДЭЛ АТГАЖ БАЙГАА ЦАГТ ЭНЭ ИХ ХЭЦҮҮ БААХАН ЦАВЧАА ТЕНДЕР ГЭЭД ЖИНХЭНЭ МӨНГӨ ШААХ ТОМ БОЛОМЖ ГАРЧ ИРНЭ. АЛБАН ТУШААЛ ДЭЭР СУУЖ БАЙГАА МУДАКУУД ҮҮНИЙГ МӨН ЗҮГЭЭР ӨНГӨРӨӨХ БАЙХДАА ҮЗИЙ ХАРИЙ .ДАМДИННЯМ ГЭДЭГ ЭНЭ АЛИАЛАГЧ НЭЭРЭЭ ТӨРИЙН АЖЛЫН ЯМАР Ч ДӨРГҮЙ ЗҮГЭЭР Л ХИЙСЭЖ ЯВАА ХАМХУУЛ ШҮҮ САЛХИ ХААШАА ХАМХУУЛ ТИЙШЭЭ ШҮҮ.

Ахмад настан
Ахмад настан

Алтаа хөдөлгөх хэрэгтэй. Үүний тулд эхлээд бэлэн байгаа Гацууртын ордыг олборлох хэрэгтэй. Тэнд уурхан хүрээнд булш, бунхан байхгүй.

Монгол хүнээ дэмж
Монгол хүнээ дэмж

Оюу толгойн алтыг тооцдог болчих.чаддаг юм бол.та нар чадахгүй л дээ

Зочин
Зочин

Энэ хэдэн дуракуудын үед Монголын бүх баялаг дуусах ёстой юм байх даа . Ганц үйлдвэр нэмж барьдаг болоосой

Холбоотой мэдээ

Back to top button