Гадаад мэдээДЭЛХИЙ

Биткойны уналт дордож 60 мянган ам.доллар хүртэл унажээ

Сүүлийн үед дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны ханш унах болсон. Пүрэв гарагт /2026.02.05/ биткойны уналт дордов. “Coin Desk” сайтаас харвал пүрэв гарагийн 12:30 минут орчим 70 мянган ам.долларт хүрч буурчээ. Харин өнөө өглөө /2026.02.06/ 08:15 минутын орчим 60,245 ам.долларт хүрсэн байна.

2025 оны аравдугаар сард биткойн 126,080 ам.доллар хүрсэн нь түүхэн өндөр ханш болсон. Тэр үеэс хойш тус криптовалютын ханш 50 гаруй хувиар унаад байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нэгдүгээр сард Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог барьж, Гринландыг хяналтдаа авна гэж мэдэгдсэнээс үүссэн тогтворгүй байдлын улмаас биткойны ханш унаж эхэлсэн. Учир нь хөрөнгө оруулагчид эрсдэл багатай капитал эрэлхийлж, алт болон мөнгө худалдан авах болсон юм.

Трамп Холбооны нөөцийн сангийн даргаар Кевин Уоршийг нэр дэвшүүлсэн нь мөн биткойны ханш уналтад нөлөөлжээ. Одоогийн байдлаар биткойны ханш 64 мянган ам.доллар орчим арилжиж байна.

Эх сурвалж: Forbes

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button