Цалингаа нэмүүлэх саналыг Эрчим хүчний яам хүлээж аваагүй тул хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэлээ

"Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ноос 2026-2027 оны тарифын хэлэлцээрт эрчим хүчний салбарын ажилчдын цалин, хөлсийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх саналыг гаргажээ.
Уг саналыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Ерэн-Өлзийд хүргүүлсэн бөгөөд яамнаас цалин, хөлс нэмэгдүүлэх, тохиролцох боломжгүй гэсэн байр суурь илэрхийлсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэсэн байна.
Ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 147, 148-р зүйлүүдэд заасныг тус тус үндэслэн хэлэлцээрийн ажилтны төлөөлөгчдийн гаргасан хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх саналыг нэгдмэл байр суурьтайгаар Дулаан цахилгаан үйлдвэрлэгч, түгээгчдийн үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан гэв.
Эрчим хүчний салбарт үүссэн авилга, шалгалтын ажиллагааны хажуугаар ийн тус салбарынхан цалингаа нэмэгдүүлэх асуудлыг хөндөж эхэллээ.

Т.БАТСҮРЭН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дарга нар нь идчихсэн. Жирийн ажилчид зүтгэж байгаа
Станцын засварын ажилтануудынхаа цалинг нэмэх хэрэгтэй шүүдээ
Станцын засварчин зөвхөн ажил хийгээд байгаа юм уу хамгийн урд шугамд бүх хар бор ажилд нь цахилгаан түгээх гэж газар байдаг шүү
Ченжүүд хэний мориоор хаа хүрч яваагаа мэддэггүй бололтой
Шинээр ашиглалтанд орсон байрууд эрчим хүчнээс кодоо авч гэрээгээ хийж чадахгүй 2,3 жил болох нь энүүхэнд цахилгааны төлбөрөө сөхдөө олон сараар төлдөггүй айлуудаас болоод. Цахилгааны төлбөрөө сөхдөө төлдөггүй айлууд лифт ашиглаад цахилгаан хэрэглээд хэнэг ч үгүй амьдраад байгаа нь хачин голдуу хөдөөнөөс ирсэн айлууд сөх их мөнгө авч байна гээд мэдэн будилж төлдөггүй юм шиг
Та нар хэдэн мянган айл албан газарт үнэгүй хулгайн тог хэрэглүүлж шанд нь хахууль авч байж юуны чинь цалингаа нэмүүлэх вэ.Та нарын хулгайгаас болж ард түмэн бүгдээрээ тогны үнээ 2 дахин нэмүүлж хохирчихоод байна малнуудаа
Халтуурчид
Цалин хүрэхгүй юм чинь хаагаа хийлгүй яадгийн. Тэглээ гээд та нарыг тог дулаангүй болголгүй зүтгэж л байна. Яасийн өлөн банди минь?
ЭБЦТС.Эрчимд ажилладаг хүнтэй өрх бүр хэрэглэсэн цахилгаан хэрэглээний төлбөрөөс чөлөөлөгддөг ямарч тогны мөнгө төлдөггүй байсан.Үүний төлбөрийг бусад хэрэглэгчид алданга нэрээр төлсөөр ирсэн.
Одоо ч хэвээрээ байгаа болов уу.
Үүнийг АТГ.болон бусад шалгадаг хянадаг хууль хяналтын байгууллагууд шалгаж олон жилээр улсыг хохироосон төлбөрийг нөхөн төлүүлэхэд л Монголын эрчим хүчний салбар шууд л босоод ирнэ.
Худал мэдээлэл байна
Хамаг л ажлыг нь засварчид нь хийж бна, гэтэл цалин гэж шүлс шиг л юм авч бна, нэмэх болсон байхаа, инженерүүд нь хамаг л авах ёстой мөнгө төгрөгийг тултал нь авч байдаг ш дээ, инээд хүрмээр ....
Ажиллагсадынхаа цалин хөлс , ахуй хангамжинд анхаарал тавихгүй бол эрчим хүчний найдвартай ажиллагаа нь улам л муудаад байгаа шүү!!!
Эрчим хүчний яам-ын хурган коминист нийт 15 мянган ажилчныг яаж амьдар гэж байгаа баас вэ?