Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

“WADA” цанын харайлтын тамирчид бэлэг эрхтэн томруулах зүйл хэрэглэдэг гэх мэдээллийг шалгана

Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA) цанын харайлтын эрэгтэй тамирчид өрсөлдөх чадамжаа сайжруулахын тулд бэлэг эрхтнээ хиймэл аргаар томруулж, тариа тарьж байгаа гэх мэдээллийг шалгана гэжээ. “WADA”-гийн ерөнхийлөгч Витольд Банка “Цанын харайлт Польшид маш алдартай спорт. Бид энэ мэдээллийг тодруулан шалгана” хэмээсэн юм.

Өнгөрсөн сард Германы “Bild” сонин цаначид тэмцээн дээр давуу тал олж авахын тулд хэд хэдэн онцгой арга хэмжээ авдаг гэх мэдээ нийтэлжээ. Үүнд бэлэг эрхтнээ томруулахын тулд хиалуроны хүчил тарих гэх мэт арга багтдаг байна. Цанын харайлтын тамирчид агаарт үсрэхдээ хувцасныхаа гадаргуун талбайг ашиглан салхиар өргөх хүч үүсгэдэг. Ийм учир илүү том размерын хувцас өмссөнөөр илүү өргөх хүч үүсгэх боломжтой юм.

Тамирчны размерыг тогтоохдоо алхалтын уртыг нь ашигладаг. Ингэхдээ тэдний цавины хэсгийн хамгийн доод цэгийг 3D загварчлалаар тодорхойлдог байна. Хэрвээ бэлэг эрхтэн илүү томорч, доош унжвал илүү том размерын хувцас авч болно. Илүү том хувцастай бол үсрэхдээ илүү өргөх хүч үүсгэх боломжтой. “WADA”-гийн ерөнхий захирал Оливье Ниггли “Цанаар үсрэхэд ингэх нь хэрхэн тус болох талаар сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар нэгэн зүйл илэрвэл допингтой холбоотой эсэхийг нь авч үзнэ. Манай хороо үүнийг допингийн ангилалд хамаарах эсэхийг мэдээж судална. Гэхдээ та энэ талаар дурдах хүртэл би огт сонсож байгаагүй” гэжээ.

Эх сурвалж: ABC News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

За даа азарганы сэлдий шиг болгодоггүй юм биш бол 2,3- см том болгох ямар нэмэртэй гэж!! Худлаа ингэж эрүүл мэндээрээ тоглох эргүү тамирчин ховор

Холбоотой мэдээ

Back to top button