Гадны хэвлэлүүд: 13-15-р зууны үндэсний дээлээсээ санаа авсан Монголчуудын хувцас гайхалтай
Италийн Милан-Кортина хотод 25 дахь өвлийн олимп зохион байгуулагдаж байна. 2024 оны Парисын зуны олимпоор Монголын баг тамирчдын хувцас дэлхий нийтийн анхаарлыг татаж, хийц урлалыг нь хүмүүс ихээхэн сайшаасан. Тэгвэл Милано-Кортинаг зорьсон багийн хувцас мөн хамгийн өнгө үзэмжтэй хувцасны нэг гэгдэж байна. Гаднын хэвлэлүүд Монгол Улсын баг тамирчдын өмсгөлийн талаар хэрхэн мэдээлснийг харцгаая.
Reuters: Милано-Кортинад Монголын баг загварлаг байдлаараа оноо авлаа

Өвлийн олимпод оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид Италийн Милан хотод цугларч байна. Тамирчид бүгд брэндийн цамц, хүрмээр гоёсон байсан ч нэг баг бусдаас онцгойров. Монголын тамирчид хөх өнгийн ноолууран дээлээр гоёсон нь хүмүүсийн анхаарлыг ихээхэн татлаа. Улаан, шар торгоор эмжиж, эвэр угалз хатгаж чимэглэсэн энэхүү дээл нь тэдний олимпын албан ёсны хувцас.
Хувцсыг урласан"Goyol Cashmere" компанийн гүйцэтгэх захирал Б.Ариунаа “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө "Загварын санааг 13-аас 15 дугаар зууны үед монголчуудын өмсөж байсан уламжлалт дээлээс авсан. Тэр үед Монголчууд хамгийн хүчирхэг байсан" гэж хэллээ.
Тамирчдын хувцсанд уламжлалт шовгор малгай багтсан байна. Энэ нь монголчуудын дайчин үзэл санааг илэрхийлж байгаа юм. Монголчууд хатуу өвлийг дулаан давахын тулд дээл өмсөж ирсэн гэж “Goyol Cashmere” компани мэдээллээ. Энэхүү дээлийн загвар нь Номхон далайгаас Дунай мөрөн хүртэлх уудам нутгийг эзэлж, түүхэн дэх хамгийн том гүрнийг байгуулсан Чингис хааны үеэс эхтэй юм.
Б.Ариунаа хэлэхдээ "Манай дүрэмт хувцасны гол онцлог нь Монгол ноолуур ашигласанд оршиж байгаа юм" гэжээ. Монгол Улс бол ноолууран материалын дэлхийн томоохон үйлдвэрлэгч билээ. Тэрбээр нэмж хэлэхдээ, энэхүү хувцас нь Монгол Улс зөвхөн түүхий эд нийлүүлэгч биш, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддагийг харуулж байна гэв.
"Goyol Cashmere" компанийн бүтээлч захирал Д.Мөнхбаясгалан "Хөх өнгийг тэнгэртэй холбоож, оюун санааны болон үндэсний бэлгэдэл гэж үздэг. Учир нь тал нутгийнхан эртнээс тэнгэрийг шүтэж ирсэн билээ" гэж хэллээ.
Монгол Улсын төрийн далбааны өнгө болох улаан, алтан шар өнгө нь үндэсний бахархлыг илэрхийлж байна гэж тэр нэмж хэлэв. Д.Мөнхбаясгалан үргэлжлүүлэн "Энэ хувцас нь заавал олон улсын загвартай харагдах эсвэл орчин үеийн трендийг дагахыг хичээгээгүй. Харин бидний хэн бэ гэдгийг маш тодорхой харуулсан бүтээл юм" гэв.
Эдгээр загвар нь Ази даяар уламжлалт хувцас сэргэж буй томоохон хөдөлгөөний нэг хэсэг юм. Зарим орны засгийн газрууд үндэсний бахархлыг төрүүлдэг гэж үзэн энэ хөдөлгөөнийг дэмжин ажиллаж байна. Жишээлбэл БНХАУ-д эртний хаадын үеийн "Ханьфү" хувцас өмсөх тренд сүүлийн жилүүдэд маш их нэмэгдсэн. Харин тайландчууд хаадын үеийн загвартай хувцас өмсөх болсон байна. Монголын багийн хувцсанд өдөр тутамдаа өмсөж болох уул, ус, гэрэн хээтэй орчин үеийн ноолууран цамц багтжээ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын оршин суугчид энэхүү загвар нь үндэсний өв уламжлалыг тусгасан төдийгүй орчин үеийн шийдэлтэй, өмсөхөд тухтай болсныг онцолж байна. Улаанбаатар хотын оршин суугч С.Сэнжид хэлэхдээ, энэхүү хувцас нь Монголын тамирчдад "Амжилт гаргахаас өөр сонголт үлдээгээгүй мэт сэтгэгдэл төрүүлж байна" гэж хэлээд тамирчдадаа амжилт хүслээ.
USA Today: Милани олимпын шилдэг загвартай хувцас

Миланы загварын долоо хоног өнгөрсөн сард эхэлсэн. Гэхдээ Италийн загварын нийслэлд дахин нэг загварын давлагаа ирж байна. 90 гаруй орны тамирчид 2026 оны Милан-Кортинагийн өвлийн олимпыг өөрсдийн загварын тайз болгохоор бэлтгэж байгаа юм.
Олимпын нээлтийн арга хэмжээ нь улс орнуудын баг тамирчдад өөрсдийн соёл, өв уламжлалаа ёслолын хувцсаараа дамжуулан дэлхий нийтэд танилцуулах онцгой боломжийг олгодог.
Аль улс нээлтийн ёслолын хамгийн шилдэг төрхтэй бүрдүүлэв? Аль хувцас нь хамгийн их маргаан дагуулав? Би улс бүрийн загварын цуглуулгыг судалж үзээд шилдгүүдийг нь тодрууллаа.
Хамгийн шилдэг хувцаслалтын төрөлд алтан медаль: Монгол Улс
Би гайхсандаа амаа ангайгаад хөшиж орхилоо. Монгол улс 2024 оны Парисын олимпын үеэр нарийн хийцтэй ёслолын хувцсаараа хүмүүсийг гайхшируулж байсан бол энэ удаад ч мөн адил маш өндөр үнэлгээ авч чадлаа. "Goyol Cashmere" компани Монголын өвөрмөц төрх, өв уламжлалыг орчин үеийн шийдэлтэй гайхалтай хослуулсан дээлийг урлажээ.
Нээлтийн ёслолын загварыг 13-15-р зууны Их Монгол Улсын үеэс санаа авч бүтээсэн байна. “Goyol Cashmere” компани "Энэ бол манай улсын түүхэн дэх хамгийн хүчирхэг үеүдийн нэг" гэсэн тайлбар өгөв. Энэ хувцсанд монгол ноолуур, торгон эмжээр, угалз хатгамал зэргийг ашиглажээ. Гоёмсог загвар нь үнэхээр алга ташим бахархам бүтээл болсон байна.
Vogue: 2026 оны өвлийн олимпын шилдэг дүрэмт хувцаснууд

Загварын түүхэн өвтэй Итали улсад цугларсан тамирчдыг дэлхийн шилдэг брэндүүд улс орнуудынхаа багийг хувцаслаж байна. Тиймээс 2026 оны олимпын дүрэмт хувцаснууд зөвхөн шагналын тавцан дээр биш, олон улсын загварын долоо хоног дээр ч гайхалтай харагдахаар урлагджээ. 2026 оны Миланы өвлийн олимп 2 дугаар сарын 6-наас 22-ны хооронд өрнөнө. Мөсөн талбай болон цанаар гулгах замаас гадна загварын талбарт ч томоохон өрсөлдөөн өрнөх нь тодорхой байна.
Сүүлийн хэдэн олимпуудын адил энэ жилийн багуудын хувцас нь зөвхөн стандарт спорт хувцас шиг биш, харин тухайн улсын соёлыг илэрхийлсэн бүтээлүүд болжээ. “Ralph Loren”, “Emporio Armani”, “Moncler” зэрэг томоохон брэндүүд ёслолын хувцсаар дамжуулан үндэсний өв уламжлалыг харуулж байна. Харин “Adidas”, “Lululemon” зэрэг брэндүүд спортод зориулсан хувцаснуудыг урлажээ.
2026 оны өвлийн олимпод Монголын багийн дүрэмт хувцас дахин олны анхаарлыг татах боллоо. "Goyol Cashmere" компанийн бүтээсэн ёслолын хувцас нь Монголын нүүдэлчин соёлын өв болох урт, бүстэй дээлийг орчин үеийн, маш чамин загвартай хослуулсан байна.
Монголын хатуу өвлийг давахад нэн шаардлагатай дээд зэргийн ноолуур, торгон эмжээр болон эвэр угалзтай загвар нь дэлхий нийтийн анхаарлыг татлаа. Энэ загвар тус улсын өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн гар урлалыг дэлхийн тавцанд гаргаж байгаа юм. Монголын тамирчдын хувцас нь дулаан байдал болон соёлын түүхийг гайхалтай хослуулсан бүтээл болжээ.
Эх сурвалж: Vogue, USA Today, Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
France - d hevleleer bichigdej bn , saihan l sanagddag yum bn , baharhah setgel turluu.
Үнэхээр гайхалтай
ХООСОН ҮГЭНД ЮУН Ч ИХ ЧИЧЭРДЭГ ЮМ ДЭЭ.
гоё ганган хувцастай юу ч чаддагүй хэдэн тамирчидтай юм биз дээ. Муухай хувцастай ч хэдэн чаддаг тамирчидтай болохсон
Uuruu chadahgui baij olon yum bitii yria
Кү овоошд, би ч манайхан өөрсдийгөө л худлаа хөөргөөд бн гэсэн нээрээ л гадны загварын өндөр мэдрэмжтэй нөхдүүд ихээ магтан сайшаажээ. Баяр хүргэе Гоёогийнхоон
Залуучууд нь Хувцас дизайны гайхамшгаар хүртэл өвлийн Олимпд түрүүлээд Алт аваад байхын . Энэ хөгшин шуналт улс төрчид бахь байдагаараа, мөнгө хөрөнгөөрөө, идээчин уугаачингаар хоцрогдсон хэвээрээ дороо дэвхцээд байхын.
Хээнцэр гэхээсээ илүү хужаатай Өвөр Монгол руу төстэй болоод байх юм. Новш юм аа. Мэдрэл нь зүгээр үү?
Үнэхээр үнэн.ийм тэнэг юм хийчээд өөрсдиыгөө магтахнь хужаад тал зассан хэрэг
юм мэдэхгүй бод дуугүй бай л даа ядаж
Медаль авч чадахгүйгээс хойш хувцсаараа гайхуулаад явж байсан нь дээр биздээ
Загвар ёстой онцгүй. Үйлдвэрлэл өрсөлдөөн бхгүй газрын хувцас иим бхаас яахав.
Өвлийн улирал нь хамгийн урт болдог Монгол улс өвлийн олимпын медалгүй атлаа хэв загвар хөөцөлдөөд л... Гадаад улсын мэдээгээр яг ингэж гарсан байсан
Загвар өмсөгчдөд бол сайхан харагдаж бнаа. Харин тамирчид маань орж ирэхэд хачин л юм харагдаж бсан. Өмсөх хүмүүстээ өмсүүлж үзэж байж зохисон хувцас хийх хэрэгтэй шүү дээ.
Сайн хүнийхээ нэрийг хэдэн мянга дахин хувааж идэж бгаа улс даа. 13-р зууны удмын хүн одоо огт бхгүйэ
Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud
Угаасаа байнд ч үгүй банзанд ч үгүй юм чинь ядаж хувцсаараа жаахан ч гэсэн нэр хүнд олж авахад яахав дээ ????????
Юу нь тийм гоё байна. Түүхэн киноны дүрд тоглоход ч хэрэггүй байхаа
За ямар загварын шоунд орох гэж баыгаа биш .Спортоороо л ярь .Гэхдээ манайх үнэхээр 00 шүү дээ
Зайлаач э ийм загвар гэж юу байсан юм хоньчин ямаачин 2 юм у хаашаа юм
Наад навсайсан дээлээ одоо боль