УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Энх-Амгалан яагаад улстөржиж эхлэв

Л.Энх-Амгалан бол сүүлийн 14 жилийн хугацаанд төр түшилцэж явахдаа УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож, байнгын хороодын даргаар ажиллаж, бас тэргүүлэх хоёр яамыг удирдаж явсан нэгэн.

Сүүлд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байсан тэрбээр Засгийн газар солигдох үеэр нам гүм болж, сая сэрэв үү.

Өөрийн "Х" хаягтаа "Ипотекийн зээлд хамрагдагсдын жагсаалт ил болно. Ипотекийн буюу зорилтот бүлэгт хүрэх нэн хөнгөлөлттэй зээлээр таваас дээш орон сууц авсан 12 мянга гаруй давуу эрх эдэлсэн "иргэд" байгаа гэсэн мэдээлэл бий" хэмээсэн.

Өнгөрсөн долоо хоногт энэ тухайгаа ч тайлбарлаад амжив. Ингэхдээ "2013 оноос хойш эхэлсэн ипотекийн 6-8 хувийн хүүтэй зээлд 10 их наяд төгрөг гаргасан байна. Тэр мөнгөөр 140 мянган өрх орон сууцтай болсон. Урьдчилсан судалгаагаар яг анх удаагаа орон сууц авсан нь 30 мянга л байсан. Үлдсэн 110 мянган иргэн өмнө нь орон сууцтай байсан гэсэн үг. Энэ тоог бид нягтлах ёстой.

Оны өмнө 12 мянган иргэн 3-5 орон сууцтай тухай Сангийн яамнаас мэдээлсэн. Энэ хүмүүс үнэхээр өөрийн орлогоор авсан уу эсвэл ипотекийн зээлээр авсан эсэхийг тодотгох ёстой. Намайг орон сууцжуулалтын үндэсний хорооны даргаар ажиллаж байх хугацаанд тав битгий хэл найман орон сууц ипотекээр авсан иргэн байсан. Энэ тоог шалгах хэрэгтэй. Харин МИК-аас авсан мэдээллээр 3.2 мянган иргэн хоёр ба түүнээс дээш орон сууцыг ипотекийн зээлээр авсан гэх мэдээллийг өгсөн. Хоёр өөр тоо яригдаад байгааг анзаарч, шалгах хэрэгцээ үүсч байгаа биз. Өнөөдөр энэ зээлийн оочер 2-3 жил буй. Хахуульд 10-20 сая төгрөг өгч байж оочер дайрдаг гэх мэдээлэл ч бий. Бүр тарифтай болчихсон. Цаашид зорилтод бүлэгт нь очиход анхаарах хэрэгтэй. Бид хоёр хуулийн төсөл боловсруулсан.

Ипотекийн банк байгуулах асуудлыг Ерөнхий сайд ярьж байгаа. Намайг энэ ажлын хэсгийг удирдаж ажиллаач ээ гэж хэлсэн. Энэ хүрээнд Орон сууцжуулалтын санхүүжилтийн тухай хууль, Орон сууцжуулалтын нийлүүлэлтийн тухай хуулийг УИХ-д өргөн барихаар бэлдэж байна.

Олон байр ипотекийн зээлээр авсан хүмүүс ойрын хугацаанд ипотекийн зээлээр авсан үл хөдлөхөө бусдад шилжүүлчихдэггүй л юм бол миний хэлсэн тоо батлагдана. Би буруу мэдээлэл түгээгээгүй. Мөнгө мөртэй, бүгдийг нь ил болго. Шаардлагатай бол УИХ дээр сонсгол хийе" хэмээсэн.

Сайтар анзаарвал, Г.Занданшатарын Ерөнхий сайд болсноосоо хойш ярьж, хөөцөлдөөд буй Орон сууцжуулалтын банктай болох ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахалж буй юм байна. Мөн энэ хүрээн дэх хуулийн төслийнхөө талаар ч дурдав.

Эндээс харахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт хоёр ч яамны сайд байсан тэр Г.Занданшатартай гар барьсан уу гэх асуулт ургана. Мөн ипотектэй холбоотой мэдээлэл өгснийх нь дараа зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг П.Наранбаярын оронд Боловсролын сайдын суудалд суух гэж байгаа тухай мэдээлэл хөвөрсөн нь олон нийтийн анхаарлыг татаад буй юм.

О.ОНОН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Энх -Амгалан боловсролын сайдыг сайн хийсэн

Зочин
Зочин

Энх-Амгалан Боловсролын сайдыг сайн хийсэн гэж нийт багш нар үнэлдэг шүү

Зочин
Зочин

MCS-ийг төлөөлөх нүх л байвал шургаж явдаг сонин этгээд. Боловсролын яам, боловсролын хууль дампууруулах эхлэлийг тавьсан нөхөр.

Зочин
Зочин

энэ нөхөр сайд болохгүй л бол үхлээл дээ...Боловсролын сайдыг солих хэрэгтэй гэхдээ энэ энхамгалан биш шүү

иргэн
иргэн

Анхнаасаа буруу тоо гаргасан. 8 зээл авсан хүн бол худлаа байх даа. иол 1 зээл аваад байдаг юм уу

Зочин
Зочин

Ene zailagch hogjlinbanknaas hvn hvner mongo avahuulsan gardaa

Иргэн
Иргэн

ЭНХАМГАЛАН та гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар томилогдож гарангуутаа л ахмадын тэтгэврийн зээлийн асуудлыг босгож ахмадууд өөрсдөө зээл авахгүй үр хүүхдэдээ авч өгч байна гээд л нийгмийг хамарсан том будлиан тарьсан тэднийх нь гор одоо ч арилаагүй ахмад настан зээл авах нөхцөлийг хүндрүүлсэн монголчууд бид үнэн цайлган мартамхай гэнэн хүлцэнгүй юмаа энэ нөхөр одоо бас нэг будлианы эхлэл тавьж байна тэгээд өөрөө сэм гарчихна амьхандаа ерөнхий сайд,цаашилбал ерөнхийлөгчид санаа байна уу гэлтэй энэ өмнө 2 ч яам толгойлсон юу ч хийгээгүй барьцгүй нөхөр дөө 2028 оноор дуусгавар болговол таарна тэтгэвэртэй гараач

Зочин
Зочин

ТУЛХТАЙ УЛС ТӨРЧ

Зочин
Зочин

Энэ саад өөрөө бзсангийн хуулийг маш их зөрчиж зээл чөлөөлсөн авилга авсан

Зочин
Зочин

Гэнэт л нээх шудрага дүрд тоглоод эхэлсэн дээ. Засгаа түгжилдэж унагасан, Хүүк Оджаргалын уяаны гөлөг одоо гэнэт сэрж гэнэ. Хүүк Учрал гэж заваан юмнууд намаа дээр дооргүй 2 хувааж талцуулж байна. Анхан шатны нэгжүүд дээр хоорондоо дайсагналцсан хүмүүс болсон байна лээ

Холбоотой мэдээ

Back to top button