СпортСПОРТ

Улсын наадмаас хойш Э.Батмагнайг өвдөг шороодуулсан зургаан бөх

Өнгөрсөн жилийн баяр наадмын бөхийн барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат "Тэргүүн Богд" дэвжээний бөх улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж арслан цолны болзол хангасан. Түүний дараагаар Анхдугаар богд Занабазарын мэлмий гийсний 390 жилийн ой, Өндөр гэгээн даншиг наадамд барилдаж түрүүлсэн билээ. Хоёр том барилдаанд ойрхон түрүүлсэн нь түүнийг хаях бөхчүүд цөөрснийг илтгэж буй хэрэг юм.

Тэгвэл залуу арслангийн улсын баяр наадмаас хойш бөхийн өргөөнд албан ёсоор зохиогдсон барилдаанд зодоглосон тоог тоолж үзье. Тэрбээр нийт зургаан барилдаанд зодоглосон бөгөөд хоёрт нь түрүүлж, нэгт нь үзүүр хүртжээ. Ингэхдээ Э.Батмагнай Улсын арслан Ц.Бямба-Отгон, Аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн харцага Б.Ренчинжүгдэр зэрэг гурван бөхөд л тахим буулгасан аж.

Өөрөөр хэлбэл,

  • Хубилай хааны 810 жил, Монголын барилгын салбарын 99 жил, Хубилай зочид буудлын нээлтэд зориулсан барилдааны зургаагийн даваанд Улсын арслан Ц.Бямба-Отгонд өвдөг шороодсон
  • Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан барилдааны хоёрын даваанд Завхан аймгийн харьяат аймгийн харцага Б.Ренчинжүгдэрийг амлан авч өвдөг шороодсон
  • Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан, Чингис хаан цомын төлөөх барилдаанд долоо даван түрүүлсэн
  • Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан барилдааны зургаагийн даваанд аймгийн хурц арслан Д.Алтанцоожтой тунан барилдаж өвдөг шороодсон
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн нэрэмжит хандивын барилдаанд улсын начин Б.Даваа-Очироор найман даван түрүүлсэн
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдааны дөрвийн давааны оноолтоор аймгийн хурц арслан Д.Алтанцоожид хоёр дахь удаагаа өвдөг шороодсон байна.

Харин бөхийн холбооноос зохион байгуулдаг "Алтан цом"-ын төлөөх барилдааны зургаан тойрогт 29 барилдаан хийхдээ 27 даваа авч ердөө хоёр унаатай байгаа юм. Тодруулбал, дөрөвдүгээр тойрогт "Хамаг Монгол" багийн бөх улсын начин Л.Энхсаруул, гуравдугаар тойрогт "АПУ Скайтел" багийн бөх аймгийн арслан Н.Амгаланбаатар нарт тахим буулгажээ.

Ташрамд дурдахад саяхан болсон "Алдар спорт хороо" үүсгэн байгуулгагдсаны 80 жилийн ойд зориулсан "халз барилдаан"-д Улсын арслан Б.Орхонбаяртай барилдаж өвдөг шороодсон юм. Ингэснээр Э.Батмагнай наадмаас хойш зургаан бөхөд тахим буулгасан байж таарах нь.

Тэрбээр Улсын их баяр наадамтай нийлээд 81 барилдаан хийснээс 74 даваа авч долоон удаа өвдөг шорооджээ. Долоон удаа тахим буулгахдаа аймгийн хурц арслан Д.Алтанцоожид хоёр удаа, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Б.Орхонбаяр, начин Л.Энхсаруул, аймгийн арслан Н.Амгаланбаатар, харцага Б.Ренчинжүгдэр нарт тус тус нэг удаа унажээ. Улмаар Э.Батмагнай бөхчүүдийн чансааны гуравдугаар байрт 4050 оноотойгоор жагсаж байгаа юм.


Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэд
Иргэд

Наад мсиэс н бөх явахгүй Өсөхбаярыг бол яагаад ч дийлэхгүй

Zochin
Zochin
Reply to  Иргэд

L###r mine ugeen bodooroi doping hereglsench diilergui ym bish uu

АРД
АРД
Reply to  Иргэд

Тийм болоод л өрсөлдөгчөө эрт нам дарж авахын тулд "допинг" гэсэн нэр өгсөн.

Амараа ах
Амараа ах

2ын даваанд ам авдаггүй юм шдээ сэтгүүлчээ. Тахим буулгана гэдэг нэр томъёо ч монгол бөхөд байхгүй.

Иргэн
Иргэн

Ид схан барилдаж түмэн олноо баясгаж бгаа залуусдаа урам өгч байцгаая. Тэр нь энэ нь гэж хагарал үүсгэхийг оролдох хэрэггүй . Тэд өөрийн гэсэн үйл хөдлөл , үзэл бодолтойш дэ. Шүтэн бишрэгчээ зөөлнөөр дэмжээд л болно до. Унагахдаа унагаад давахдаа даваад л явах чинь л бөхийн барилдаан бид түүнийг нь л үзэж суугаам бизээ. Сайхан шүү.

Дружба
Дружба

хэ хэ Энхсаруул начин хавираад хаяж байсан даа

Монголд амьдардаг орс Украины солиотнууд хэвээр ба
Монголд амьдардаг орс Украины солиотнууд хэвээр ба

Одоо харж байгаарай цагаан сараар түрүүлчих юм бол бүгдээрээ магтаад тэнгэрт мандууландаа тэгэхээр манай монголчууд өөрийн гэсэн үзэл бодолгүй салхинд хийсэх хамхуул юмуу даа.

АРД
АРД

Жинхэнэ допинг хэрэглэсэн бөх нь энэ түрүүлсэн нөхөр байж магадгүй байгаад байгаа юм даа.

Zochin
Zochin

Bichij bgaa sait baij bgaa tsarai uhsen ats ta nar yaasanch amjihgui ldee diilehgui

Ддддд
Ддддд

Увс Ховд шээснүүд өмдөндөө тавих гэж бна уу хаха удахгүй ддддддд бно пяздакуудаа

Ддддд
Ддддд

Орхонбаяр бямбаотгоноос түрүүлж аварга бно

Батаа
Батаа

Орхон аймгаас ирсэн сумын заан Төгсэрдэнэ билүү 1залуу Орхонбаяр.Батсуурь.Бямбаотгон.Давааочир.бас Батмагнайг цувуулаад хөл авч унагаж шуугиан тарьж байсан санагдхийм. Яагаад нэр нь орсонгүй бэ.

Зочин
Зочин

Сайн бөх

Зочин
Зочин

Сайн бөх биш гэсэн үг.

Зочин
Зочин

Допинг пиздаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хараалаа болино шүү

Холбоотой мэдээ

Back to top button