Нэр хүнд нь унаад байсан эрх баригч намаа Такаичи Санаэ аварч, гайхалтай ялалт авчирлаа
Японы эрх баригч Либерал Ардчилсан намын даргаар Такаичи Санаэ өнгөрсөн жилийн аравдугаар сард томилогдож, тус улс анх удаа эмэгтэй ерөнхий сайдтай болсон. Түүнийг ажлаа хүлээн авахад нь шалдаа унасан намынхаа нэр хүндийг өсгөх, эдийн засгаа сэргээж олон улсад үүсээд буй тогтворгүй байдал дунд гадаад бодлогоо явуулах сорилтууд тулгарсан юм.
Санаэ рейтинг өндөртэй байсан тул нэгдүгээр сард парламентын доод танхимаа тарааж ээлжит бус сонгууль зарласан. Түүний зорилго нь парламент дахь намынхаа суудлыг нэмж, мөрийн хөтөлбөрөө явуулахад илүү хялбар дөхөм болгох байв. Ням гарагт /2026.02.08/ япончууд саналаа өгч, Либерал Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгууллаа.
Өмнөх сонгуулиар 198 суудал авсан нь Дэлхийн II дайнаас хойш Японыг удирдаж ирсэн Либерал Ардчилсан намын хувьд түүхэн муу үзүүлэлтүүдийн нэг байсан. Тэгвэл Санаэгийн удирдлага дор тус нам суудлаа 315 болгож нэмжээ. 465 суудалтай доод танхимд 310 суудал авбал үнэмлэхүй олонх статустай болно. Дэлхийн II дайнаас хойш Японд аль нэг нам үнэмлэхүй олонх статусыг авч байгаагүй юм. Энэ үр дүнгээс харвал Санаэ намаа аварч чаджээ.
Либерал Ардчилсан намын нэр хүнд яагаад унасан бэ
Японы ард олныг хилэгнүүлсэн хоёр том дуулиан гарсан. Эхнийх нь Ерөнхий сайд агсан Абэ Шинзо амь үрэгдсэний дараа дараа ил болсон Японы Либерал Ардчилсан нам Мүүний сүмийн харилцаа юм. Цагдаагийн мөрдөн байцаалтаар Абэгийн аминд хүрсэн Тэцүяа Яамагамигийн ээж нь Мүүний сүмд их хэмжээний мөнгө өгснөөр гэр бүл нь санхүүгийн сүйрэлд орсон нь ил болсон. Тэрхүү сүм Абэтай маш ойр дотно харилцаатай байжээ.
Либерал Ардчилсан нам болон Мүүний сүмийн харилцаа холбооны улмаас зарим сайд нарыг ажлаас нь чөлөөлж, засгийн газар сүмийг татан буулгах ажиллагааг эхлүүлсэн. Гэсэн хэдий ч тус нам сүмтэй ямар нэг байдлаар холбогдсон 121 гишүүний нэрсийг зарлахаас өөр дорвитой алхам хийгээгүй юм.
Хоёр дахь дуулиан нь Либерал Ардчилсан намын бүлгүүдийн санхүүжилттэй холбоотой хэрэг байв. Намын Абэ агсны болон намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Никаин бүлгийнхэн хандивын арга хэмжээнээс олсон орлогоо санхүүгийн тайландаа тусгаагүй аж.
Тэд энэ орлогыг хувь орлого хэлбэрээр нууц сан болгон авч байжээ. Либерал Ардчилсан намын хамгийн том бүлгийн нэг болох Абэгийн фракц 2018-2022 оны хооронд гишүүддээ 675 сая иенийг ийм байдлаар тараасан байна. Гэвч прокурорууд нотлох баримт олдоогүй, бүлгүүл гэм бурууг нярав руугаа чихэж ихэнх сэжигтнүүдэд эрүүгийн хэрэг үүсгэж чадаагүй юм.
Энэ хоёр дуулиант хэрэгт дургүйцсэн иргэд 2024 онд парламентын доод танхим, 2025 онд парламентын дээд танхимын сонгуульд Либерал ардчилсан намыг шийтгэсэн байдаг. Үүний улмаас Японы Ерөнхий сайд Ишиба Шигэрү ажлаа өгч, улмаар Санаэ сонгогдсон билээ.
Санаэгийн ялалт улс төрийн тогтвортой байдлыг авчирна
Абэ амьсгал хураасны дараа Японы улс төр тогтворгүй байдалд орж хэд хэдэн удаа ерөнхий сайдаа сольсон. Японы бизнесийн томоохон нэгдэл болох Кэйданрэн-ий тэргүүн Ёошинобү Цүцүи Такаичи ялсныг улс төрийн тогтвортой байдлыг эргүүлэн авчирсан үйл явдал гэж үзэж байгаа юм. Тэрбээр "Японы эдийн засаг одоо тогтвортой, хүчирхэг өсөлтөд хүрэх эгзэгтэй үе дээрээ ирээд байна" гэжээ.

Даваа гарагт /2026.02.09/ Японы хувьцааны индексүүд түүхэн дээд хэмжээндээ хүрч өсөв. “Aberdeen Investments” компанийн ахлах эдийн засагч Сри Кочүговиндан хэлэхдээ, Такаичигийн ялалт нь дунд хугацаандаа зах зээлийн хувьд хамгийн сайн үр дүнд хүргэх зүйл байж магадгүй гэв. Учир нь түүний амласан стратегийн хөрөнгө оруулалт болон татварын шинэчлэл нь хувьцааны үнийг өсгөхөд нөлөөлнө.
Сүүлийн хэдэн сарын хугацаанд Япон хувьцааны индексүүд хэд хэдэн удаа шинэ дээд амжилт тогтоосон. Үүнийг зах зээлд "Такаичигийн арилжаа" гэж нэрлэх болжээ. Учир нь зах зээл ерөнхий сайдын эдийн засгийн бодлогыг Абе агсны хэрэгжүүлж байсан мөрийн хөтөлбөрийн үргэлжлэл буюу өсөлтийг дэмжсэн бодлого гэж харж байгаа юм. Такаичи мөнгөний зөөлөн бодлого баримталж, засгийн газрын зардлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь иений ханшийг сулруулж, хувьцааг өсгөнө гэж хөрөнгө оруулагчид хүлээж байна.
Японы “Nikkei 225” индекс түүхэндээ анх удаа 57 мянган нэгж давжээ. Гэхдээ арилжаа хаах үед 3.9 хувийн өсөлттэй 56,363.94 нэгж болсон юм. “LSEG”-ийн мэдээллээр үл хөдлөх хөрөнгийн салбар 7 гаруй хувиар өссөн байна. Үүний араас эрүүл мэнд болон аж үйлдвэрийн салбарууд өсөлтөөрөө удаалжээ.
Такаичигийн ялалтын дараа иений ханш долларын эсрэг 156.88 болж чангарав. Японы засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 4 нэгжээр өсөж 2.274 хувьд хүрэв. Харин 20 жилийн хугацаатай бондын өгөөж 3 орчим нэгжээр өсөж 3.158 хувьд хүрсэн байна.
“Crédit Agricole CIB” банкны шинжээчид Такаичигийн засаг захиргаа төсвийн идэвхтэй бодлогыг хэрэгжүүлэхийг япончууд дэмжиж буйг энэ сонгууль харууллаа гэжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Такаичид баяр хүргэж, өөрийн сошиал хуудас дээрээ нийтлэл оруулсан байна. Тэрбээр "Такаичи бол маш нэр хүндтэй, олонд таалагдсан удирдагч. Сонгууль зарлах зоригтой бөгөөд ухаалаг шийдвэр маш том үр дүнгээ өглөө. Ийм их урам зоригтойгоор саналаа өгсөн Японы гайхалтай ард түмнийг үргэлж дэмжсээр байх болно" хэмээсэн юм.
Эх сурвалж: CNBC, Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муухай эмгэн шулам бэ
Манай улстөрчид иймэрхүү алдаа гаргасан ч хариуцлага хүлээдэггүй нь хамгийн харамсалтай Японд бол дорхноо солигдоод явдаг
Bi ene medeeliig unshaad manaid bas iim shudraga togtsol baih yum bol gej bodoj suulaa
Ene hun ediin zasgiig sain oilgodog yum shig baina zah zeel ni shuud l haraгdaad ehelsen
Япончууд үнэхээр сахилга баттай ард түмэн юм байна алдаа гаргасан намдаа шууд шийтгэл өгөөд дараа нь дахин боломж өгдөг
Bi bodohdoo manaid ch bas iim zorigtioi emegtei lider heregtei shuu dee
Ene Taкаichi giin bodlogo Abe giin ueiig sanagduulj baina gej bichsen ni sonin sanagdsan
Манайд бол өмнөх ерөнхий сайдаа муулаад л бүхнийг шинээр эхэлнэ гэдэг шүү дээ үргэлжлэл гэж байдаггүй
Bi ene medeeliig aavdaa unshuulj ogson chin Japoniig bishreh yostoi gej hellee
Мүүний сүмийн дуулиан шиг том асуудал гарсан ч эцэст нь цэгцэлж чадсан нь бас том давуу тал юм
Манай улс төрчид ийм олон суудал авахын тулд юу хийх байсан бол гэж бодохоор инээд хүрдэг
Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud
Японд эмэгтэй ерөнхий сайд гарч ирээд ингэж богино хугацаанд намаа босгож чадсан нь үнэхээр сонин санагдаж байна манайд бол эсрэгээрээ улам дорддог шүү дээ
Ene Sanae gej hun ih zorigtioi yum shig sanagdsan songuuli zarlaad shuud ard tumneesee asuuj chadsan ni hundluushtai
Намынх нь нэр хүнд унасан ч эргүүлээд босгож чадсан нь жинхэнэ удирдагчийн шинж юм шиг санагдлаа
Эдийн засаг нь өсөөд хувьцаа нь ингэж огцом нэмэгдэж байгаа нь хүмүүсийн итгэл эргээд ирсний шинж байх
Bi ene songuuli bol jinhene ardchilal gedgiig haruulsan jishee gej bodoj baina
ХҮЧТЭЙ ЭМЭГТЭЙ УДИРДАГЧ БАЙХ НЭЭ