АНУ-ыг бүхэлд нь төлөөлөөгүй гэж хэлсэн олимпын тамирчныг Трамп шүүмжлэв
АНУ-ыг бүхэлд нь төлөөлдөггүй гэж хэлсэн олимпын тамирчныг Доналд Трамп шүүмжилсэн байна. Өвлийн олимпод өрсөлдөж буй цаначин Хантер Хесс өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “АНУ-ын далбаатай хувцас өмслөө гээд АНУ-д болж буй бүх зүйлийг төлөөлж байна гэсэн үг биш. Хэлэхэд жаахан хэцүү л юм. Гэхдээ АНУ-д надад таалагддаггүй зөндөө зүйл болж байгаа. Тэдгээр зүйл маш олон хүнд таалагдахгүй байгаа гэж бодож байна. Миний хувьд би найз нөхөд, гэр бүлээ, надаас өмнө олимпод оролцож байсан тамирчид, АНУ-ын талаар сайн гэж боддог зүйлсээ төлөөлж байгаа” гэсэн юм.
Тэгвэл Трамп Хессийг жинхэнэ ялагдагч хэмээн шүүмжилжээ. Тэр өөрийн сошиал хуудас дээрээ “АНУ-ын олимпын цаначин Хантер Хесс бол жинхэнэ ялагдагч. Өвлийн олимпод улсаа төлөөлөхгүй байгаа гэж хэллээ. Хэрвээ тийм бол олимпын багийн шалгаруулалтад оруулах ёсгүй байсан. Ийм хүнийг дэмжихэд маш хэцүү л юм” гэж бичсэн байна. Хесс даваа гарагт /2026.02.09/ өөрийн сошиал хуудас дээрээ бичихдээ АНУ-ын олимпын багийг төлөөлж өрсөлдөхөө тэсэн ядан хүлээж буйгаа илэрхийлж, үг хэлэх эрхтэй гэдгээ онцолжээ.
Эх сурвалж: CNN








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.