Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ үлдэгдэл санхүүжилтийн төлбөрөө хэзээ шилжүүлэхийг НҮБ мэдэхийг хүсэж байна

НҮБ даваа гарагт /2026.02.09/ мэдэгдэл хийхдээ АНУ үлдэгдэл санхүүжилтээ хэзээ төлнө гэдэг тал дээр дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж байна гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Вашингтон мэдэгдэл хийхдээ санхүүжилтэд өгөх ёстой байсан мөнгөө шилжүүлнэ хэмээсэн. НҮБ-ын Стефан Дужаррик “Манай төсвийн хянагч АНУ-тай холбоотой байгаа. Төлбөрийг хэзээ, ямар хэмжээгээр хийх мэдээллийг хүлээж байна” гэсэн юм.

Нэгдүгээр сарын 28-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш гишүүн орнуудад захидал илгээхдээ төлөгдөөгүй төлбөрүүдийн улмаас санхүүгийн хувьд нуран унах эрсдэлтэй байна гэж анхааруулжээ. Төлбөрийн ихэнхийг Вашингтон өгөх ёстой юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп НҮБ-ыг шинэчлэл хийж, зардлаа бууруулахыг шаардаж байгаа билээ. НҮБ-д АНУ-аас суудаг Элчин сайд Майк Уолз “Мөнгөний эхний хэсгийг удахгүй шилжүүлэх болно” гэжээ. Одоогийн байдлаар АНУ НҮБ-ын төсөвт 2.19 тэрбум ам.доллар төлөх ёстой. Мөн өмнөх болон одоогийн энхийн сахиулах ажиллагаанд 2.4 тэрбум ам.доллар, НҮБ-ын шүүхэд 43.6 сая ам.доллар төлөх дутуу байгаа.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button