БНХАУ-ыг шүүмжлэгч Жимми Лайд 20 жилийн ял оноосныг Европ, НҮБ буруушаав
Даваа гарагт /2026.02.09/ Хонконгийн сөрөг хүчний томоохон төлөөлөгч, хэвлэл мэдээллийн магнат Жимми Лай 20 жил хорих ял сонссон юм. Тэрбээр үндэсний аюулгүй байдлын зүйл ангиар яллагдсан байна. Түүнд олон жил хорих ял оноосныг Их Британи, НҮБ, Европын холбоо болон хүний эрхийн төлөөх байгууллагууд зэмлэн буруушаав.
Их Британийн Гадаад хэргийн сайд Иветт Купер хэлэхдээ “78 настай Жимми Лайгийн хувьд 20 жил хорино гэдэг бол бүх насаар хорих ял. БНХАУ-ын шүүмжлэгчдийн дуу хоолойг дарахын тулд үүсгэсэн хуулийг ашиглан улс төрийн сэдэлтэй түүнийг шалгасны дараа ийм ял оноолоо. Хонконгийн эрх баригчид Жимми Лайг суллах хэрэгтэй” гэсэн байна. НҮБ-ын хүний эрхийн асуудал эрхэлсэн дээд комиссар Волкер Тюрк шүүхийн шийдвэрийг олон улсын хуультай нийцэхгүй, хүчингүй болгох ёстой гэжээ.
Европын холбооны хэвлэлийн төлөөлөгч Анитта Хиппер мэдэгдэл хийхдээ Лайг олно жилийн турш мөрдөн байцаасан явдлыг шүүмжилж, шүүх тийм шийдвэр гаргасныг жигшиж буйгаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж: The Guardian








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.