Нийгмийн

Улсын I эмнэлгийн захирлаар томилогдсон Н.Лхажийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөллөө

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, тус эмнэлгийн захирал Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Түүний оронд өмнө нь Улсын нэгдүгээр эмнэлгийн захирлаар томилогдсон ч хууль бусаар ажлаас нь чөлөөлсөн хэмээн шүүхэд хандаж байсан Н.Лхажийг дахин ерөнхий захирлаар томилсон байна.

Гэсэн ч томилогдоод арав ч хоноогүй Н.Лхажийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг тус эмнэлгийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргажээ.

Тодруулбал, Н.Лхажий нь Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн захирлын ажлаа үргэлжлүүлэн хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. 

Н.Лхажий нь,

2013-2016 онд УНТЭ-т Эмчилгээ эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байсан бөгөөд 2016 онд АНУ руу магистрын зэрэг хамгаалаад эргэн эх орондоо ирж ажиллажээ. УНТЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогчоор ажиллаж байгаад 2020 оны 8-р сард Ерөнхий захирлаар ажиллаж байсан Т.Мөнхсайхан ЭМ-ийн сайд болоход оронд нь ерөнхий захиралаар томилогдсон байдаг.

Э.БАЯНМӨНХ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Тоглочих юм МАН мафиууд!!! Өмнөговь нь унацтай байгаа юм бн!! Ккк

Зочин
Зочин

тэнэг малуу энэ чинь харин. ийм юмнууд яаж эмнэлэг удирдах вэ

баагии
баагии

Улсаар тоглочих юмаа

Зочин
Зочин

Суудлаа олохгуй, гуйдлээ олохгуй, юм юмаа олохгуй л юм даа, манай Хенген, Хунсний Уйлдвэрийн Яамны сайд ДАМДИН гуай шиг ажилдаг дарга сайд дахин гарч ирдэггуй л юм байхдаа одоо байсан бол шалаар нэг болчихоод байгаа эруул мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарууд сэп гээд л босоод ирнэ дээ гэж санаашир ч суух юм даа. Одоо бодож байхад, 100 тулгатны нэвтруулэг узээд сууж байхдаа ёстой ажлыг хийсэн шиг хийж хийлгуулж чаддаг байж дээ ДАМДИН сайд маань.

Back to top button