Гадаад мэдээДЭЛХИЙ

Facebook, Instagram, Youtube хүүхдүүдийг донтуулах загварчлалтай эсэхийг шийдэх шүүх хурал эхлэв

АНУ-ын Калифорни мужид технологийн томоохон компаниуд аппликейшнийхээ загварчлалын төлөө хариуцлага хүлээх ёстой эсэхийг шийдэх шүүх хурал эхэллээ. Шүүх хурлын эхэнд “Meta”, “Youtube” хоёрыг шүүхэд өгсөн эмэгтэйг төлөөлж буй өмгөөлөгч тэдгээр платформ хүүхдүүдийг донтуулах гэсэн дизайныг албаар бүтээсэн гэсэн юм.

Кэйли Ж.М. гэх нэртэй 20 настай эмэгтэй “Facebook”, “Instagram”, “WhatsApp”-ийн толгой компани болох “Meta”, “Youtube”-ийг эзэмшдэг “Google” компанийг шүүхэд өгсөн байна. Аппликейшний донтуулдаг дизайнаас болж Кэйли бага насандаа сошиал медиа хэрэглэдэг болсон гэж түүний өмгөөлөгч Марк Ланиер шүүгчдэд хэлжээ. Тэдгээр компаниудын дотоод баримт бичгүүд нь хүүхдүүдийг донтуулах аппликейшн зориудаар бүтээсэн гэдгийг харуулж байна гэж Ланиер хэлсэн юм.

“Meta”-гийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг тэрхүү шүүх хуралд гэрчээр оролцох төлөвтэй байна. Кэйли тэдгээр апп нь түүний сэтгэл гутрал, амиа хорлох сэдлийг өдөөсөн гэж үзэж байгаа юм. Хурал эхлэхээс өмнө “TikTok”, “SnapChat” хоёр Кэйлитэй шүүхээс гадуур тохиролцжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button